ХХ зууны Монголын уран зохиолын нэрт төлөөлөгч, зохиолч О.Цэндийн мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд зохиолчийн үйл хэрэг, үзэл санааг нийтэд таниулах, монголын утга зохиолын өвөрмөц төрөл болох богино өгүүллэгийн урын санг баяжуулах, зохиолчдын оюуны бүтээлийг дэмжих, эх хэл- соёлын дархлааг хамгаалах, уншигч-сонсогчдын уран сайхны сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой "Чулуутын цуурай" богино өгүүллэгийн наадмыг зарлалаа.
"Чулуутын цуурай" богино өгүүллэгийн наадам хоёр шаттай явагдах ба наадамд оролцогчид зургадугаар сарын 8-ны дотор бүтээлээ Монголын зохиолчдын эвлэлд ирүүлнэ. Хоёрдугаар шатанд шалгарсан зохиолчид зургадугаар сарын 14-нд рхангай аймгийн төв Цэцэрлэг хотод болох "Чулуутын цуурай" наадамд оролцоно. Наадамд хүүрнэл зохиолын богино хэлбээрээр бичдэг мэргэжлийн зохиолчид, утга зохиолыг сонирхон бичдэг залуу авьяастнууд, Монгол хэл, уран зохиолын мэргэжлээр суралцдаг оюутан залуус хамрагдах боломжтой.
НААДАМД ОРОЛЦОХ БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА
НААДМЫН ШАГНАЛ
Зохиолч О.Цэнд уран зохиолын бүх төрлөөр авьяас чадлаа сорьж үр бүтээлтэй ажилласан нэртэй, ахмад зохиолчдын нэг байлаа. Тэрээр "Маш нууц" (1950), "Дулмаа олонтой нутаг"(1965), "Эгийн саарал",(1980), "Ёлын тайга"(1984), "Алтан соёот гахай" зэрэг егүүллэг, тууж, хүүхдийн зохиол, "Тайхир-Тамир" яруу найргийн түүвэр, "Холбоогоор сонин юу байна?" хошин жүжиг, Л.Вангантай хамтарч "Тамирын бэр", "Нэгдлийн хүү", "Эгийн домог" зэрэг яриан жужиг бичиж уншигч, үзэгч олны танил болсон зохиолч юм.
Тэрээр хөдөөгийн амьдрал, тэр тусмаа төрсөн нутаг орныхоо ахуй байдпыг сайн мэддэг учраас зохиолынхоо сэдэв, үйл явдлыг авч уран сайхны аргаар сайтар боловсруулан бичдэг. Түүний зохиол бүтээл нь улс нийгмийн бүхий л салбарын ээдрээт амьдралыг өргөн хамарсан баялаг агууллагатай, уншихад сэтгэлд нийлэмжтэй яруу тансаг, энгийн хэллэгтэй, дур дүрслэлийг чадмаг гаргасан байдгаараа онцлог.
О.Цэнд яруу найраг, өгүүллэг, туужаас эхлэн уран зохиолын том төрөл болох роман бичлэгт шилжиж амьдралынхаа сүүлчийн жилүүдэд "Буурал Эг" романыхаа тэргүүн дэвтрийг төгсгөсөн боловч романаа бүрэн дуусгаж амжилгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )