Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлын үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Эрдэнэс Тавантолгой” компанийн менежментийг сайжруулах, олон улсын зах зээлд гаргах ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг дурдаад улстөрчид ямар нэгэн байдлаар Тавантолгойн ажилд хөндлөнгөөс оролцохгүй байх ёстойг ийнхүү хэлсэн юм. “Би улстөрчдөд хандаж нэг зүйл хэлмээр байна. Тавантолгойгоос савраа тат аа. Энэ компанид менежментийн шинэчлэл хийж, олон улсын зах зээлд гарахгүй бол болохгүй. Америк-Хятадын худалдааны дайнаас шалтгаалсан эдийн засгийн хямрал нүүрлэх эрсдэлтэй байна. Энэ цаг үед “Эрдэнэс Тавантолгой”-г хөдөлгөж, олон улсын зах зээлд гаргаад, бүтээн байгуулалтын ажлаа эхлэхгүй бол хүндрэл, бэрхшээлийг давж гарахгүй” гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар онцоллоо. “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хувийг олон улсын зах зээл дээр гаргах ажил төлөвлөсний дагуу явж байгаа бөгөөд олон улсын зөвлөх компаниудыг сонгох ажил ид үргэлжилж байна. Одоогийн байдлаар тус компани ирэх зургаадугаар сард багтан олон улсын зах зээлд гарч, гурван тэрбум ам.доллар босгох хүлээлттэй байна.
ТАВАНТОЛГОЙН ТӨМӨР ЗАМЫН АЖИЛ ИРЭХ НАМАР ЭХЭЛНЭ
Тавантолгойн төмөр замын хоёр том бүтээн байгуулалт буюу Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил гурван сарын дараа буюу наймдугаар сард эхэлнэ гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ. “Эрдэнэс Тавантолгой” компани олсон ашгаасаа ногдол ашиг тараахаа энэ жил түр хойшлуулж улмаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулах нь зүйтэй гэдэг чиглэлийг Төлөөлөн удирдах зөвлөлөөс гарсан байна. Одоогийн байдлаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд 750 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг зарцуулахаар болжээ.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам дээр овоолго шороо гэж олон нийт ярьдаг ч өнгөрсөн гуравдугаар сард Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төлөөлөл газар дээр нь ажиллаад олон улсын шаардлага хангасан компаниудаар шалгуулахад төмөр замын суурь, дэд бүтцэд 5-10 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхэд олон улсын шаардлага хангасан төмөр зам барина гэсэн дүгнэлт гарсан гэдгийг хэлж байлаа. Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосын тал Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд хөрөнгө оруулж, хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн тухай “Korea Times” сонин мэдээлсэн. Энэ талын мэдээлэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд ирсэн бөгөөд тухайн цаг үед нь гадаад, дотоодын компаниудад зориулсан шинэ тендер зарлах юм байна.
“ДУБАЙН ГЭРЭЭГ ШИНЭЧЛЭХ ЁСТОЙ”
“Оюу толгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын талаар тусгасан Дубайн гэрээг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар засч сайжруулах ёстой гэж мэдэгдлээ. “Дубайн” гэгдэх гэрээний дөрөвдүгээр зүйлд Далд уурхайн бүтээн байгуулалтын талаар дурдаад 4.6-д “Оюу толгой ХХК нь менежментийн төлбөр болон бусад Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадуур үзүүлсэн үйлчилгээнд ногдуулах НӨАТ-ыг (Монгол Улсын холбогдох төрийн эрх бүхий байгууллага аль эсвэл шүүх нь НӨАТ-ын тухай хуулийн оршин суугч бус этгээдээс суутгах өөрөө тайлагнах татварын тухай заалт нь Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадуур үзүүлсэн үйлчилгээнд хамаарахгүй тухай шийдвэр гаргах аль эсвэл тогтоох) хүртэл үргэлжлүүлэн төлсөн хэвээр байх болно” гэж заажээ. Түүнчлэн долоодугаар буюу нэмэлт зүйлд 2021 оны есдүгээр сарын 01-ний өдөр ашиглалтад орно гэж заасан байгаа. Уг гэрээгээр “Рио Тинто”, “Туркойз Хилл” болон “Оюу толгой”, Монгол Улсын Засгийн газар хэрхэн ажиллах, гэрээний санхүүжилтийн явцад Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдөх зэргийг тодорхой тусгажээ.
“Зарим улстөрчдийн ярьж байгаа шиг гэрээг шууд цуцалж болохгүй. Оюу толгой бол ний нуугүй хэлэхэд Монгол Улсын эдийн засаг болчихоод байна. 17 мянган ажиллах хүч тэнд ажиллаж байгаа. Дээрх ажиллах хүч ажилгүй болвол улс төрчид, төрийн бус байгууллагууд энэ хүмүүст тусалж чадах уу, үгүй шүү дээ. Цагаа тулахаар тэд алга болно. “Оюу толгой”-н гэрээн дээр бид зайлшгүй анхаарал хандуулж хариуцлагатай бах хэрэгтэй” гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ярьсан юм.
“Оюу толгой” компанийн ил уурхай 2013 оноос олборлолтоо эхэлж байсан түүхтэй. Үүнээс яг хоёр жилийн дараа буюу 2015 онд техник, эдийн засгийн үндэслэлээ шинэчилж, улмаар далд уурхайн бүтээн байгуулалт 2021 онд дуусна гэж заасан юм. Тус компани 2010-2018 оны хооронд улс, орон нутагт татвар, рояалти хэлбэрээр 1.5 тэрбум ам.доллар зарцуулаад байна. “Оюу толгой” компани нийт өр, авлагаа дуусгаад 2029 оноос ногдол ашиг тараах хүлээлттэй байгаа.
УУЛ УУРХАЙН САЛБАР ДАХЬ САЙН МЭДЭЭ
Өнгөрсөн онд дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өндөр байсантай холбоотойгоор Монгол Улсын эдийн засаг өсөлттэй гарсан. Дэлхийн банк болон бусад олон улсын байгууллагууд энэ онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт саарна гэж таамаглаж байсан. Дотоодын уул уурхайн томоохон компаниуд ч энэ таамаглалд суурилан борлуулалтын ашгаа бууруулж байсан гэхэд хилсдэхгүй. Гэтэл энэ жил Хятад-Австралийн хооронд дэгдсэн нүүрсний импортын маргаан, Австралийн Күийнслэнд мужид удаа дараалан тохиосон байгалийн гамшгаас шалтгаалан дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ тэр бүр буухгүй, өмнөх жилийнхээс өссөн нь ийнхүү монголд үр шимээ өглөө. Тухайлбал, аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2019 оны эхний дөрвөн сарын байдлаар 5.3 их наяд төгрөгт хүрч өмнөх оныхоос 806.2 тэрбум төгрөгөөр өсчээ. Зөвхөн уул уурхайн, олборлох үйлдвэрлэлийн салбар дангаараа 3.9 их наяд төгрөгт хүрч мөн өсөлттэй гарав. Аж үйлдвэрийн салбарын 73.5 хувийг уул уурхайн салбар дангаараа эзэлж байгааг дурдах нь зүй. Түүнчлэн эхний дөрвөн сарын байдлаар 16.8 сая тонн нүүрс, 473.3 мянган тонн зэсийн баяжмал, 2.3 тонн алт, 1.7 мянган тонн молибдений баяжмал, нэг сая тонн төмрийн хүдрийн баяжмал, 2.2 саян тонн баррел газрын тос үйлдвэрлэж өмнөх оныхоос 0.1-34.2 хувиар тус, тус өссөн байна.
Сэтгэгдэл ( 12 )
мэргэжлийн хяналтынханыг даруйхан солихгүй бол ард иргэд аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулагсадаараа тоглоод өнгөрөх нь байна шүү нэртэйгээр нь эдэнд онцгой эрх олигтойхон буу зэвсэгээр хангачихмххр юм энэ улс оронд чинь амьдрал гэдэг юмны төлөө улс орныхоо ирээдүйд итгэж явдаг
энэ засгийн газрын үед монголын уул уурхайн салбараар амьдрах гэж нэг насаа ажил амьдралаа бодлого нь тогтоддоггүй боомилохоос арга олдоггүй хэсэг нөхдүүдээс болж улс орон даяар уул уурхайгаар амьдах гэж нэг насаа зориулагсад хуулийн хэлмэгдэлтэд өртөх нь тодорхой болжээ
Ганхуяг компанийг МОХ ын заншилтай бацаануудаар дүүргэж нүүрсний гэрээгээр хэдэн тэрбумаар идэж техник шахаж туслан гүйцэтгэгчийн дарамтлаж мөнгө салгаж 2020 онд Данснаас УИХ.д нэр дэвшин гэж зүүдлэж хэвтээ бацаан шдэ. Уурхайд нь 3 хүн үхчээд байхад шилдэг мэнэжмэнт шагнал гаргаад ширэлчихсэн бацаан... арай арай. Сумьяабаатар Ганхуяг шууд хөөж гарга яаралтай ...
Зѳв л ярьж байна. Гэхдээ Сумьяа, 10 сая долларын асуудал юу болсон бэ?
Sumiyabazar ta ooroo savraa tatval zugeer yum bish uu?! Ta ooroo uls toriin mdleg bolovsrolgui gelee uls toriin alba hashij baigaa ni unen bizdee! Hamgiin baga ni gehed niisleliin MAN-iin darga bizdee kkk
Sumiyabazar ta ooroo savraa tatval zugeer yum bish uu?! Ta ooroo uls toriin mdleg bolovsrolgui gelee uls toriin alba hashij baigaa ni unen bizdee! Hamgiin baga ni gehed niisleliin MAN-iin darga bizdee kkk
Сумъяабазарыг хэн улс төрч гэх вэ дээ. Дубайн гэрээг сайжруулна ч гэх шиг, эргүү ч амьтан бол доо.
ЭРХЭЛЦЭН ГАР ШҮҮ
Зүгээр л бөхөд УУЯ хариуцуулчдаг арай л юмдаа. Гэхдээ Сумъяабазар мэргэжлийн хүмүүсийнхээ зөвлөгөөг сонсдог бх, ярианаас нь анзаархад. Билэгт гишүүн шиг арай хадуураад бдаггүй юм.
Энэ этгээдийн саврыг уул уурхайгаас тас татах хэрэгтэй.
ene pizda sogtuu tsun duuren mungutei garch bsan gazraa martsan um bh daa
Ясны улс төрч Д.Сумъяабазар та уул уурхайн салбараас савраа тат Та бол Уул уурхайн салбарын талаар А ч байхгүй зүгээр л улс төрч