АУДИО: Эр хүн та юу боддог вэ?

О.Батсүх | Zindaa.mn
2019 оны 05 сарын 17

Zindaa.mn энэ удаагийн аудио зохиолоор Э.Цогтбатын "Эр хүн та юу боддог вэ ? " шүлгийг та бүхэнд сонордуулж байна. 
Уншсан: О.Батсүх

 

 Эр хүн та юу боддог вэ ? 
Хайртай бүсгүйн чинь харцных нь цог нь унтарахад
Хамтдаа алхаж явсан гарынх нь атгалт сулрахад
Өөрт чинь итгэх итгэл нь бүр мөсөн алдарахад
Өмнөх шигээ биш гунигтайхан чам руу ширтэхэд
Эр хүн та юу боддог вэ? 
Ажил ажил гэж явахад тань ажлын хүндийг нугалаад
Амьдрал амьдрал гэж явахад тань амьдралын хатууг зөөллөөд
Бүхнийг амжуулж байна гэж бодож явахад чинь
Асуудлуудтайгаа хамт чамайг үүрээд
Буддаггүй сэтгэлээ чамд л зориулж яваа хайрт чинь Өчүүхэн ХАЛАМЖ л хүсдэг байлгүй дээ
Орой ороход чинь таваг дүүрэн хоолгүй бол сэтгэл чинь ямар байдаг вэ?
Орондоо ороход тэвэрт чинь хэн ч байхгүй бол нойр чинь хэр хүрдэг вэ?
Өглөө гарахад хувцас чинь цэвэрхэн биш бол ажил чинь хэр бүтдэг бэ?
Өөрт чинь ханийн түшиг байхгүй бол амжилт хэр хурдан ирдэг вэ?

Ялгаа байхгүй ээ бүсгүйчүүд ч гэсэн адилхан
Халамж тавьдаг болохоор халамж нэхдэг л байх
Хамтдаа анхных шигээ ахин болзохыг хүсдэг л байх
Зовлон жаргалын алиныг ч хамтдаа туулахыг хүсдэг л байх
Зүрхний чинь хайрыг хуваахгүйгээр ганцаараа мэдрэхийг хүсдэг л байх
Оройтож орж ирэхэд чинь өөр хүнтэй болж дээ гэж
Онгироож түүнийгээ магтахгүй бол хөөрхөн байхаа больж дээ гэж
Ядраад байна гээд унтахад чинь намайг хүсэхээ больж дээ гэж
Ярьж хэсэг суухгүй бол надад хайргүй болж дээ гэж ШАНАЛДАГ байх
Хайрлуулсан шигээ хайрладаг эр хүн сайхан 
Хайртай гэдэг үгийг ядаж л харамлахгүй хэлмээр
Өчүүхэн халамж ч багаддаггүй биений чинь тал 
Өглөө гарахдаа ядаж үнсээд л гармаар

Эр хүн та юу боддог вэ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.214.50) 2019 оны 05 сарын 17

Миний нэр Хатагтай Матильда ЛЕСОПОСРЕРС, би санхүүч мэргэжилтэй хүн. Зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол, Бид эргэн ирэх боломжтой хэн нэгэнд зээл санал болгодог Бид 5000-50000 евро санал болгож байна Манай жилийн хүү 2% байна Бид танд тодорхой чиглэлээр туслах болно: * Хувийн зээл * Хөрөнгө оруулалтын зээл * Авто зээл * Ипотекийн зээл Бусад газар ..... И-мэйлээр холбоо барина уу: matildalecoustre@gmail.com whatsapp: 22 995 414 913

0  |  0
Top