Д.Гантулгын асуудлаар Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэв

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 05 сарын 17

Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуультай холбоотойгоор судлаач Д.Ганхуяг УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг бүрэн эрхээс нь чөлөөлсөн УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж,  Үндсэн хуулийн цэцэд хандан мэдээлэл гаргасан.

Түүнээс гадна хоёр иргэн нэгдэж, мөн нэг иргэн дээрхийн утга бүхий мэдээлэл гаргажээ.

Ноднин Хэнтий аймгийн Баянхутаг сумын иргэн С.Мөнхцэцэг Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргаж, Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль хойшилж байв. Д.Ганхуягийн зүгээс  Үндсэн хуулийн 66 зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн мэдээлэл гаргаж байна гэж байсан. Уг мэдээллийг үндэслэн Үндсэн хуулийн цэц мэдээллийн дагуу маргаан үүсгээд байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top