Сэлэнгэ аймгийн Жавхлант сумаас дөрөвдүгээр сарын 14-ний өдөр есөн настай Б.Ундармаа охин алга болоод нэг сарын хугацаа өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл олдоогүй байна. Охиныг орон даяар эрэн сурвалжилж байгаа ч одоо хүртэл ямар нэгэн сураг гараагүй байгаа ажээ. Эрэн хайх ажиллагааг аймгийн Цагдаагийн газраас үргэлжлүүлж байна. Эрлийн ажиллагаа ямар түвшинд байгаа талаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн Т.Цэрэнбатаас тодрууллаа.
-Охины талаар сураг гарсан уу?
-Эрлийн ажиллагаа үргэлжилж байна. Одоогоор таамаг гараагүй байна. Нийт 17 хүний бүрэлдэхүүнтэй баг эрэн хайх ажиллагааг орон нутагтаа явуулж байна.
-Охиныг авч явсан байж магадгүй сэжигтэн этгээдийг саатуулсан гэж сонссон. Энэ үнэн үү?
-Яг хэрэгт сэжигтнээр татан шалгаж байгаа хүн байхгүй. Гэхдээ хэд хэдэн хүнийг охиныг авч явсан байж болзошгүй гэж үзэн тайлбар мэдүүлэг авч шалгасан ч тогтоогдоогүй.
Сэтгэгдэл ( 1 )
Хужаагийн тагнуулын албанд ажилладаг хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг хүчиндэж жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Шанхайд оюутан бахдаа хужаагийн тагнуулд элссэн Хүү Наранцацралт, монгол охидийн хужаа зардаг мөн хужаагийн тагнуулч охин Наранзул. Хөнгөн бетон компани. Гэр бүлээрээм250 хужаагийн тусгай албадынихорлон сүйтгэгчдийг монголд оруулж оршин суулгаж хятадын бичиг баримт зөвшөөрлийг үхэн хатан хөөцөлдөж хахуульдаж бүтээж өгдөг гэр бүлийн баг.