Дэлхийн хамгийн залуу тэмцэгч Грета Тунбергийн амьдрал ном болно

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 17

"Нобелийн Энх Тайвны Шагнал"-д нэр дэвшигч Грета Тунбергийн гэр бүлийн намтар, илтгэл багтсан “Өөрчлөлт хийхэд хэний ч хувь нэмэр багадахгүй” нэртэй ном ирэх зургадугаар сард хэвлэгдэн гарахаар болжээ.

Швед улсын иргэн 16 настай Грета Тунберг нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцлийг дэлхий даяар эхлүүлж, дуу хоолойгоо олон зуун сая хүнд хүргэж чадсан хамгийн залуу "Нобелийн Энх Тайвны Шагнал"-д нэр дэвшигч юм.

Тэрбээр Швед улсад өнгөрсөн онд болсон парламентын сонгуулийн үеэр “Уур амьсгалын эсрэг хичээл хаялт” гэсэн бичиг барин 20 хоног сууснаар олон улсын анхаарлыг татаж,  дэлхийн төв болсон билээ. 

Өдгөө сурагч охины эхлүүлсэн “Friday for future” буюу “Ирээдүйн төлөөх баасан гариг” хөдөлгөөн дэлхий дахинаа хүчээ авч 100 гаруй орны хэдэн арван мянган сурагч түүнтэй нэгдэн сонгогдсон баасан гаригт хичээл хаялт зарлаж, цаг уурын өөрчлөлтийн эсрэг жагсаалд нэгдэж байсан юм.

Уг номд Грета Тунбергийн 11 илтгэл багтсан ба “Penguin” хэвлэлийн газар англи хэлээр эрхлэн гаргахаар болжээ.  Ном  2.99 Еврогоор зарагдах аж.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(156.0.214.50) 2019 оны 05 сарын 17

Миний нэр Хатагтай Матильда ЛЕСОПОСРЕРС, би санхүүч мэргэжилтэй хүн. Зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол, Бид эргэн ирэх боломжтой хэн нэгэнд зээл санал болгодог Бид 5000-50000 евро санал болгож байна Манай жилийн хүү 2% байна Бид танд тодорхой чиглэлээр туслах болно: * Хувийн зээл * Хөрөнгө оруулалтын зээл * Авто зээл * Ипотекийн зээл Бусад газар ..... И-мэйлээр холбоо барина уу: matildalecoustre@gmail.com whatsapp: +22 995 414 913

0  |  0
Top