Шүүхээс Б.Махбалд холбогдох хэргийг ПРОКУРОРТ буцаажээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 05 сарын 17

Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар албан өрөөндөө архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг өнгөрсөн оны наймдугаар сард гарсан билээ. Тодруулбал, тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнг Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал хөнөөсөн байдаг. 

Өнгөрсөн хугацаанд сэжигтэн Б.Махбалыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа бөгөөд өнгөрсөн нэгдүгээр сард яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн юм.

Харин түүнээс хойш Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал таван удаа хойшилсон. Учир нь, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Өнөрцэцэг өмгөөлөгчөөс татгалзсан учраас шүүх хуралдааныг хойшлуулаад байсан юм. Тэгвэл өнөөдөр /2019.05.17/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал болж өндөрлөлөө. Шүүх бүрэлдэхүүн Б.Махбалд холбогдох хэргийг прокурорт буцаасан байна. Өөрөөр хэлбэл, шүүх бүрэлдэхүүн хэргийг дахин шалгах, нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзжээ.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Б.Махбалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар “Шүүх хуралдаанд оролцвол зохих тал, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч ирээгүй тохиолдолд шүүх хуралдааныг хойшлуулж болно” гэж заасан.

Мөн хуулийн 3 дахь хэсэгт “Дээрхи үндэслэл нь 2 ба түүнээс дээш удаа давтагдаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах нөхцөл байдал болж байвал шүүх хуралдааныг хойшлуулахгүй байж болно” гэснийг үндэслэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн шүүх хуралдааныг үргэжлүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-ын 2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна. 

Энэ удаагийн шүүх хуралд талийгаач Т.Гомбосүрэнгийн ар гэрийнхэн оролцоогүй. Талийгаачийн эхнэрийн бие муудаж, эмнэлэгт хүргэгдсэн талаар эх сурвалж мэдээлсэн билээ. 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бас монгол (37.171.237.179) 2019 оны 05 сарын 19

Ерөнхийлөгчийн хүн шүү дээ!!!!!!!!!!!! та нар яаг яах уу ? Хуцдаг шүү ял эдэлж шоронд хоригдож зовохгүй шүү хахаха харахгүй юу та нар шүүх хурал болж бн гэхэд баасан дээр суудаг ялаа шиг олон сэтгүүлч нар хаана бн таг шүү мэдээж хэрэг дээрээсээ битгий оч гэсэн биз

0  |  0
зочин(66.181.179.211) 2019 оны 05 сарын 18

Ийм тодорхой хэргийг шийдэж чадахгүй шүүх Монголд хэрэг бна уу? Ямар зорилгоор хойшлуулаад байгаан вэ? Шууд л олны өмнө буудан хороох хэрэгтэй.

0  |  0
Зочин(64.119.24.175) 2019 оны 05 сарын 18

Энэ хэрэг нэг л биш болоод явчихлаа шүү. Бурхан минь. Үхсэн хүний хохь амьд хүний зол болоод дуусах нь дээ. Монголын шүүхээ гэж...

0  |  0
matilda(41.138.90.81) 2019 оны 05 сарын 18

Сайн уу, ноёд оо Би хувийн хөрөнгө оруулагч бөгөөд бүх хүмүүст мөнгө зээл олгодог сайн ёс суртахуунтай хүмүүс, тэдний амлалтыг биелүүлэх чадвартай. Би найдвартай, хурдан хугацаанд олгодог зээлийг 5000-5 сая доллар / еврогоос 72 цагийн дотор 72%, 1-30 жилийн хугацаатай эргэн төлөлтийн хугацаа Хүссэн тоо хэмжээг харгалзан үзээрэй Зээлийн бүх хүсэлтийг надтай холбоо бариарай: matildalecoustre@gmail.com wathsapp: 22 995 414 913

0  |  0
Ghg(172.56.2.139) 2019 оны 05 сарын 18

Za mgliin shuugchdee!!!!! Ene hun tanhai sanaataigaar hun ami hereg hiisen hun bdag.olon gerchiin meduulegtei.shuugeed udaad baih shaardlaga baihgui tehuu!!! Hiisen hereg todorhoi.ingej olnii anhaaralaas holduulj bgaad hongoruuleh um bol jinhen bosno shuu mglchuud

1  |  0
ууу(27.123.214.2) 2019 оны 05 сарын 18

Ядаргаатай зда вэ, хүн алчихаад булай зда

3  |  0
Top