Төрийн ордонд өнөөдөр /2019.05.17/ 50 орчим насны эрэгтэй хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан талаар мэдээлсэн. Талийгаач гэнэт ухаан алдаж унасан бөгөөд эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан талаар эх сурвалж мэдээлсэн юм.
Тэгвэл яг одоо Төрийн ордонд хөл хорио тогтоож, цагдаагийн алба хаагчид хэргийн газарт ажиллаж байна. Талийгаачийн цогцсыг шүүх эмнэлэгт хүргэжээ.
Хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байна.