"Улаанбаатар марафон-2019" олон улсын гүйлт өнөөдөр /2019.05.18/ болно. Гүйлтийн хуваарь, маршрутыг танилцуулъя.
ГҮЙЛТИЙН ХӨТӨЛБӨР
08:00 цагт: Д.Сүхбаатарын талбай буюу "Соёлын төв өргөө"-ний урд гараа барианы хэсэгт цуглана.
08:00-08:25 цагт: Урлагийн тоглолт
08:25-08:35 цагт: Бүх нийтээр бие халаалтын дасгал хийнэ.
08:35-08:40 цагт: "Гүйх гайхамшиг" дууг эгшиглүүлнэ.
09:00-09:25 цагт: Нээлтийн арга хэмжээ
09:25-09:30 цагт: Элит тамирчдын танилцуулга
09:30-09:40 цагт: 42195м, 21097м, 10000м-ийн зайн гүйгчид гараанаас гарна.
09:40-09:55 цагт: 5000м зайн 12-17 насны ангиллын гүйгчдийн гараа гарна.
10:00-10:10 цагт: 5000м зайн 18-аас дээш насны ангиллын гүйгчдийн гараа гаргана.
Сонирхуулахад, Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Отгондалай нийслэл хот үүсч хөгжсөний 380 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа "Улаанбаатар марафон-2019" олон улсын гүйлтийн 10 км-ын зайд оролцохоор бүртгүүлжээ.
Сэтгэгдэл ( 0 )