Б.Баттүшиг ОУОХ-ны Маркетингийн комиссын гишүүнээр дахин сонгогдлоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 05 сарын 18

Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ноос 2019 оны комиссын бүрэлдэхүүнээ зарлалаа.

Энэ удаагийн 27 комиссын бүрэлдэхүүний 45.4 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаагаас гадна гурван эмэгтэй комиссын даргаар сонгогдож, мөн залуучуудын оролцоог нэмэгдүүлсэн нь түүхэндээ хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Олимпийн хөдөлгөөний ирээдүйг тодорхойлох ОУОХ-ны “Agenda 2020” зөвлөмжийн үр дүнд комиссын бүрэлдэхүүн дэх эмэгтэйчүүдийн оролцоо дахин нэмэгдсэн байна.

МҮОХ-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Баттүшиг ОУОХ-ны Маркетингийн комиссын гишүүнээр дахин сонгогджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top