ДАРХАН-УУЛ: Дархлаажуулалтын аян өрнөж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 20

Дархан-Уул аймгийн хэмжээнд найман байнга болон явуулын цэг, 31 түр цэгээр 10-18 насны 13209 хүүхдийг вакцинд хамруулахаар төлөвлөжээ. Энэ сарын 15-наас эхлэн “Улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт”-ын аяныг явуулж эхлээд байна.

Тус дархлаажуулалтын ажлын хүрээнд өрх, сумдын эрүүл мэндийн төвүүдийн дарга, эмч, вакцинатор сувилагч 24 хүнийг сургалтад хамруулж, мэргэшүүлсэн байна. Цаашдаа уг ажил үргэлжлэн дээрх хүүхэд багачуудыг дархлаажуулалтад хамруулах юм.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top