“Амттаны доктор” хүүхдийн балет тоглоно

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 21

Дуурийн театр удахгүй болох олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Амттаны доктор” хүүхдийн балетыг зургадугаар сарын 1,2-нд тоглохоор болжээ. Балетын цомнолыг  1929 онд хэвлэгдсэн Корней Чуковскийн үлгэрээс сэдэвлэн бичсэн юм.

Амттанд маш их дуртай жаал хүү байжээ. Хүү эмээгээсээ амттан нэхэж үргэлж зовооно. Гэнэт нэг удаа хүүгийн шүд айхтар өвдөж эхлэв. Эмээ нь эмч дуудаж ач хүүгийнхээ шүдийг үзүүлтэл авахгүй бол болохгүй гэжээ. Хүү эсэргүүцсэн ч шүд нь маш ихээр өвдөж хорхойтсон учир авахуулахаас өөр замгүй гэдгийг ойлгов. Хүүгийн өвчилсөн шүдийг нь авахын тулд эмч унтуулдаг тариа тарилаа. Хүү төд удалгүй гүн нойронд автана. Хүүгийн зүүдэнд учирсан амттануудын ертөнцөд ямар адал явдал өрнөх бол...

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ariun(66.181.161.92) 2019 оны 05 сарын 25

bilet haanaas avah ve

0  |  0
Top