ОРХОН: Хаврын тариалалт 45 хувьтай байна

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 22

Манай аймгийн хувьд энэ 2019 онд нийт 4967 га талбайд тариалалт хийхээр төлөвлөжээ. Үүнээс улаанбуудай 3980 га, төмс 368 га, хүнсний ногоо 349 га, тэжээлийн ургамал 140 га талбайд тариалж, буудай 6368 тн, төмс 4410 тн, хүнсний 4184 тн, тэжээлийн ургамал 280 тн ургац тус тус хураан авах зорилго тавиад хаврын тариалалтаа эхлүүлээд байна. 

Энэхүү зорилтын хүрээнд 2 сумын 10 гаруй аж ахуй нэгж, 600 гаруй айл, өрх газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэхээр бэлтгэл хангажээ. Хаврын тариалалтыг технологийн хугацаанд чанартай гүйцэтгүүлэх зорилгоор 10 аж ахуй нэгж, 2 иргэн 422 тонн үрийн улаанбуудайн /үр шинэчлэх/, 11400 литр орчим 4 төрлийн ургамал хамгааллын бодис мөн 3700 га талбайд тариалалт, 3240 га талбайд уриншийн боловсруулалт хийж гүйцэтгэхэд шаардагдах шатахууны захиалгыг  ХХААХҮЯ, “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-д  хүргүүлжээ.  

Аймгийн хэмжээнд 583 тонн улаанбуудайн үр,  440 тонн төмсний үр, 175 кг хүнсний ногооны үрийн нөөцтэй байна. Мөн хаврын тариалалтад зүтгэх хүчний трактор 46, үр тарианы үрлүүр 49,  төмс, хүнсний ногооны үрлүүр 10, хөрс боловсруулах техник 123 ажиллаж байна. Одоогийн байдлаар тариалалт 45 хувьтай үргэлжилж байна. Үүнээс үр тариа 2100 га , төмс 45 га, хүнсний ногоо 29 га-д тус тус   тариалсан.

Орхон аймгийн Засаг даргын 2019 оны А/308 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн гишүүд аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн мэргэжилтэн Ө.Нурбек, МХГ-ын Улсын байцаагч П.Алтанжаргал, аймгийн ХХААГ-ын мэргэжилтэн Б.Оюунтунгалаг, Жарргалант сумын Засаг дарга Б.Зоригтбаяр, сумын ЗДТГ-ын мэргэжилтэн Б.Баасанжаргал нарын хамт газар тариалан эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд болон зарим иргэдийн тариалангийн талбайгаар очиж тариалалтын явцтай танилцаж, тэдний санал хүсэлтийг сонсож ажиллалаа. Өнөөдрийн байдлаар Жаргалант суманд үр тарианы 2310 га талбайд тариалалт хийгдэж тариалалт 50%-тай явагдаж байна. Төмс, хүнсний ногооны тариалалтын ажил эхэлсэн бөгөөд аймгийн хэмжээнд төмс 35 га талбайд, хүнсний ногоо 19 га талбайд тус тус тариалалт хийгдээд байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top