Азийн ардын урлагийн наадамд оролцох үндэсний оролцогчдыг шалгаруулна

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 23

Азийн ардын урлагийн их наадмын хүрээнд зохион байгуулагдах үндэсний оролцогчдын шалгаруулалт 2019 оны зургадугаар сарын 12-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Уралдаанд оролцогч нь гоцлол, цөөхүүл, хамтлаг бүрэлдэхүүнтэйгээр “Ардын дуу”, “Ардын хөгжим”, “Ардын бүжиг”, “Язгуур урлагийн чуулга”, “Зан үйлийн чуулга”  гэсэн таван төрөлд язгуур болон орчин үеийн аль ч хэлбэрээр оролцох боломжтой юм. Уралдаанд оролцогчдод нас, мэргэжил харгалзахгүй бөгөөд шилдэг оролцогчид Азийн ардын урлагийн их наадмын гранпри шагналын төлөө өрсөлдөх юм. 

Уралдаанд оролцох хүсэлтэй Улаанбаатар хотын иргэдийг
 

Баянзүрх дүүрэг

Соёл урлаг хариуцсан мэргэжилтэн

266578

Багануур дүүрэг

Соёлын ордны захирал

70210193

Баянгол дүүрэг

Соёл урлаг хариуцсан мэргэжилтэн

365574

Налайх дүүрэг

Соёл урлаг хариуцсан мэргэжилтэн

70233442

Сонгинохайрхан дүүрэг

Соёл урлаг хариуцсан мэргэжилтэн

Соёлын ордоны захирал

70173281

99628388

Сүхбаатар дүүрэг

Соёл урлаг хариуцсан мэргэжилтэн

70070127

Хан-Уул дүүрэг

Соёл урлаг хариуцсан мэргэжилтэн

77771965

Чингэлтэй дүүрэг

Соёлын ордны захирал

99861581

Багахангай дүүрэг

Соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн

70491014

 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Нийслэлийн соёл урлагийн газар, Орон нутгаас оролцох хүсэлтэй иргэдийг тухайн аймгийн Боловсрол, Соёл Урлагийн Газарт тус тус 2019 оны 05 дугаар сарын 31-ийг хүртэлх хугацаанд бүртгэж, мэдээллээр хангана. Их наадамд оролцох хүсэлтэй иргэд нь заавал өөрийн биеэр бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdWrU4TjmYWZJLMyUGT5X2DlxDWgEywnN7DqmIAG9O-5jUVyA/viewform?usp=sf_link цахимаар бүртгүүлэх боломжтой.

Үндэсний оролцогчдын шалгаруулалтын төрөл тус бүрт эхний гурван байр эзлүүлж өргөмжлөл, мөнгөн шагнал, азийн ардын урлагийн их наадмын сүүлийн шатны шалгаруулалтад өрсөлдөх эрх бүхий “батламж” олгоно. Нийт оролцогчдод Азийн ардын урлагийн их наадмын дурсгалын зүйлийг гардуулна. 

Жич: Үндэсний оролцогчдыг шалгаруулах удирдамж болон холбогдох мэдээллийг  http://www.culture.gov.mn/p/rm?id=504 

Азийн ардын урлагийн их наадмын талаарх мэдээллийг https://eaff.eu/en/championships/1004-asian-championship-of-folklore-asia-folk-2019/2019  холбоосоос авна уу.

 https://www.youtube.com/watch?v=Q5shu0pbKQs&feature=youtu.be&fbclid=IwAR1YB2rjoFcQD1j9MmUqwEjwp2pXkBoRnBq0UZDH35mGh1iIGDXPlXXNSbU

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top