АНУ-д болсон Барток Кабалевский-Прокофьевын нэрэмжит төгөлдөр хуурчдын уралдаанд байр эзэлсэн нэр бүхий сурагчдад мөнгөн шагнал олгох шийдвэрийг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гаргалаа (2019.05.22).
Тэргүүн байр эзэлсэн Консерваторын сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч О.Нандин, Г.Анар, Х.Хүслэн нарт тус бүр 19 сая төгрөг, хоёрдугаар байр эзэлсэн сурагч З.Амин-Эрдэнэ, Н.Амарбат, Ц.Гүнбилэг, Т.Найраг, Э.Цэнгэг, Э.Энх-Амгалан, Хобби сургуулийн сурагч Э.Цогт нарт тус бүр 14 сая төгрөг олгох аж.
Мөн гуравдугаар байр эзэлсэн Консерваторын сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Б.Мишээл, М.Жаргалан, Ж.Азжаргал, М.Байгал, П.Хэрлэн нарт тус бүр есөн сая төгрөгийн мөнгөн шагнал олгох юм байна. Эдгээр сурагчид өнгөрсөн онд анх удаагаа олон улсын уралдаанд оролцож, онцгой амжилт гаргасан байна.
Сэтгэгдэл ( 0 )