Д.Гантулгын асуудлыг Цэц дунд суудлаараа хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 27

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан эхлэх гэж байна. Энэ удаагийн хуралдаанаар УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг чөлөөлсөн УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ.

Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж Монгол Улсын Их Хурлын 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн “ Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай” 49 дүгээр тогтоол, 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоол, Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг Үндсэн хуулийн зарим заалтад нийцээгүй байна гэсэн мэдээлэл гаргаад байсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top