Хуурамч дипломын асуудал дэгдэж байдаг ч эрүүл мэндийн салбараас илэрсэн хуурамч дипломтон гэж төдийлөн сонсож байсангүй. Арга ч үгүй хамгийн хариуцлагатай, шууд хүний амь нас эрүүл мэндэд хамаарах энэ салбар хуурамч дипломтой нөхөр бүү хэл тааруухан сурлагтанг ч шахдаг.
Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа их эмчээс эхлээд сувилагч хүртэл 3-5 жилд шалгалт өгч, эмчлэх эрхийн зөвшөөрлөө баталгаажуулдгаас гадна байнга мэргэжил дээшлүүлдэг гээд олон онцлох зүйл бүхий хариуцлагатай салбар билээ.
Гэтэл энэ салбарт хуурамч дипломтой Их эмч Б.Билгүүн ажиллаж байж болзошгүй гэх мэдээллийг эх сурвалж дуулгалаа. Тиймээс тухайн мэдээллийн мөрөөр БСШУСЯ-ны “Мэдээллийн сан”-гаас лавлахад Б.Билгүүний диплом баталгаатай эсэх нь эргэлзээ төрүүлж байгаа юм. Учир нь түүний мэдээлэл албан ёсоор, дүрэм журмын дагуу цахимд байршаагүй ч “word” файлаар байгааг дуулгасан. Түүний дипломын хуулбараас харвал Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн D 201619089 дугаартай “Хүний их эмч”-ийн мэргэжил олгосон бакалаврын диплом байна. Энэхүү дипломыг Б.Билгүүнд 2016 оны тавдугаар сарын 17-ны өдөр тухайн үеийн захирал Г.Батбаатарын А/54 тоот тушаалаар олгож байжээ.
Саяхан захирал асан Г.Батбаатар оюутнуудын сургалтын төлбөр болох ихээхэн хэмжээний мөнгийг “Капитал” банкинд өндөр хүүтэй байршуулаад салхинд хийсгэсэн мэдээлэл байдаг. Тиймээс өнөөдрийг хүртэл Анагаахын сургуулийн дөрөв орчим тэрбум төгрөгийг авч чадахгүй салбарынхаа сайдад хүсэлт гаргаад сууж байгаа аж. Энэ мэтээс харахад сургуулийн захирлаар богино хугацаанд ажиллахдаа хууль бус зүйл олныг хийж байжээ гэдгийг эндээс харж болно. Хэрвээ Б.Билгүүний диплом хуурамч бол ямар замаар ирэв, дараа дараагийн эмчлэх эрхийн зөвшөөрөл юу байна гээд олон асуудал хөндөгдөж таарна. Энэ нь БСШУСЯ-д бүртгэлтэй болохоос бус шууд утгаараа салбар яамд тэгтлээ хамаарах зүйл биш. Гагцхүү сургууль, тухайн үеийн удирдлагуудад ихээхэн хамаарна. Хуурамч диплом олгох тушаал үйлдсэн захиралд бүр хамаатай болж таарна.
Тухайн үед диплом олгоход Г.Батбаатараас гадна тус сургуулийн Удирдах зөвлөлийн дарга С.Ламбаа, Төгсөлтийн шалгалтын комиссын дарга Н.Сүмбэнзул, салбар сургуулийн захирал С.Мөнхбаярлах нар мөн гарын үсэг зурж байв. Б.Билгүүн нь Гэмтэл согог, судлалын төв буюу бидний нэрлэж заншсанаар Гэмтлийн эмнэлэгт ажилладаг гэх мэдээлэл бий. Энэ эмнэлэг бол хамгийн чадварлаг бөгөөд дадлага туршлагатай боловсон хүчин ажиллаж байх ёстой газар. Өдөр тутам, цаг тутам амь дүйсэн дуудлагаас эхлээд хамгийн хүнд нөхцөл мэргэжлийн өндөр ур чадвар гаргаж ажиллах ёстой гэдгийг салбарынхан хэлдэг.
Уг нь сүүлийн жилүүдэд их дээд сургууль төгсөгчдийн диплом цахимд байршуулах болсноор хуурамч дипломын асуудал гайгүй болсон гэдэг. Хэдийгээр бүхий л зүйлийг цахимаар баталгаажуулж байгаа ч мэр сэр хуурамч дипломын асуудал дэгдэж л байдаг. Харин эрүүл мэндийн салбараас хуурамч дипломтой гэх асуудал гарч байсангүй. Өнгөрөгч 2011 онд Төрийн албаны зөвлөлөөс хуурамч дипломтой 53 төрийн албан хаагчийг илрүүлэн ажлаас нь халж байхад эрүүл мэндийн салбараас нэг ч хүн гараагүй.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 9 )
\nСаяхан захирал асан Г.Батбаатар оюутнуудын сургалтын төлбөр болох ихээхэн хэмжээний мөнгийг “Капитал” банкинд өндөр хүүтэй байршуулаад салхинд хийсгэсэн мэдээлэл байдаг. Тиймээс өнөөдрийг хүртэл Анагаахын сургуулийн дөрөв орчим тэрбум төгрөгийг авч чадахгүй салбарынхаа сайдад хүсэлт гаргаад сууж байгаа аж. Энэ мэтээс харахад сургуулийн захирлаар богино хугацаанд ажиллахдаа хууль бус зүйл олныг хийсэнүү гд бнаа
Bolovsroliin yamand yamarch deed surguul togsoogui emegteiajillaj bn aimaaraa huuramch diplom uzuuleed l ajillah yum 2019 ond orson bn da iim baiguullagad huuramch diplomoor ajild orj bn
ene Batbaatar yamar ashig sonirhol haragdaad zailahgui bujignuulaad yavaad bn oodoo haysan ooriin tolgoin deer buuj bn da toniloh heregtei \n
Shaal hodiin garuud emnelguudeer mer ser baidag shuu. ted bol shahaaniihan. Emnelgiin darga nariin awilga awch oruulsan garuud. Tednina sain chadah zuil ni how yarih. Shaardlaga garwal barimttai ni gargaj tawih bolno.
Shaal hodiin garuud emnelguudeer mer ser baidag shuu. ted bol shahaaniihan. Emnelgiin darga nariin awilga awch oruulsan garuud. Tednina sain chadah zuil ni how yarih. Shaardlaga garwal barimttai ni gargaj tawih bolno.
2016 оны төгсөгчдөөс нь болон дүнгийн журнал, ирцийн бүртгэл зэргээс нь асуугаад л амархан тогтоох асуудал ш дээ. нэг их эргэлзээд байлгүйгээр төгсөгчид нь л хэлээд өгнө ш дээ.
Ingej bolkushdee
Arai ch dee
Өөө яасан тааруухан дүнтэй нөхөр вэ дээ. Улсын эмнэлэгт орох гэсэн сайхан залуусаас ичихгүй мөнгө нэхээд, хэн явуулсан бэ, аль намын дэмжигч вэ гэж асуугаад хэрэв бор зүрхээрээ явж байгаагаа дуулгавал ” заа даа найдсаны хэрэггүй шүү ” гээд хэлээд гаргадаг дарга захаасаа аваад зөндөө зөндөө.