ДАРХАН-УУЛ: "Аав, ээж, би” гэр бүлийн марафон тэмцээн боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 27

Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд "Хүүхдийн эрхийг хамгаалах өдѳр"-ийг угтан өчигдөр /2019.05.26/ Дархан-Уул аймагт "Аав, ээж, би” гэр бүлийн марафон тэмцээн боллоо. Тэмцээнд 7-12 насны хүүхэдтэй 200 гаруй ѳрхийн 500 гаруй иргэн оролцсон юм. Тэмцээнийг аймаг, сумын Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хас банк хамтран зохион явуулжээ.

Эхний байруудад Дархан сумын 14 дүгээр багийн Д.Ганболдын гэр бүл, Дархан сумын есдүгээр багийн н.Энх-Амгалангийн гэр бүлүүд орж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдсан юм. Нийтдээ 30 гэр бүлийг шагнаж урамшуулжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top