Box office: "Аладдин" кино тэргүүллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 27

Тавдугаар сарын 25-нд нээлтээ хийсэн "Аладдин" уран сайхны кино өнгөрөгч амралтын өдрүүдээр "Box office"-ийг 86 сая ам.долларын ашиг, орлогоор тэргүүлжээ. 

"Walt Disney"-н шидэт үлгэрүүдийн нэг болох “Аладдин” хүүхэлдэйн киноны уран сайхны хувилбар болгон бүтээсэн тус бүтээлд Аграбын гудамжинд амьдардаг Аладдин хүүгийн амьдрал, тэрбээр хэрхэн Жасмины сэтгэл зүрхийг булааж, түүнийг өөрийн болгохын төлөө тэмцэж байгаа үйл явдал гарна.

“Аладдин” киноны найруулагчаар Гай Ричи ажиллаж, гол дүрд Наоми Скотт болон Мена Массуд нар тоглож, хүүхэлдэйн кинон дээр бид бүхний мэддэг үйл явдлууд уран сайхны кинонд биеллээ олсон байна.



ЭХНИЙ ТАВАН БАЙРТ ЖАГССАН КИНО
 

1. Aladdin 2019- $86,100,000

2.John Wick: Chapter 3- Parabellum- $24,350,000

3.Avengers: Endgame- $16,841,000

4. Pokemon Detective Pikachu- $13,300,000    

5. Brightburn- $7,535,000

 



"ALADDIN (2019)" ТРЭЙЛЕР ҮЗЭХ

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.42.212) 2019 оны 05 сарын 27

Ugaasaa goyo l doo

0  |  0
Top