Монгол эмэгтэй рагбичид хил давсан анхны тоглолтоо хийлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 05 сарын 28

Монголын рагбигийн холбоо, Бээжингийн рагбигийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд Бээжин хотноо зохион байгуулагдсан "Цагаан хэрэм" нөхөрсөг аялан тоглолтод Монголын рагбигийн холбооны дэргэдэх, Г.Хосбаяр дасгалжуулагчтай, Б.Солонготуяа ахлагчтай "Хөх толбот дайчид" клубын тоглогчид амжилттай оролцлоо. 

Монголын эмэгтэй рагбичдын гадаад дахь тоглолтын салхийг хагалсан аялан тоглолтод Бээжингийн рагбигийн холбооны шигшээ баг, Их сургуулиудын шигшээ баг, Бээжин хотын европ тоглогчдоос бүрдсэн "Beijing United" болон Монголын "Хөх толбот дайчид" клуб гэсэн дөрвөн баг оролцов. Манай тамирчид нийт гурван тоглолт хийж, хоёрт нь хожигдол хүлээн, "Beijing United" багийг 24:12-оор хожсоноор гадны оронд анхны ялалтаа байгууллаа.

Монголын эмэгтэй баг тамирчид туршлага хуримтлуулах, гадны тамирчдын ур чадвараас суралцах гол зорилгоо биелүүлэн, ийнхүү амжилттай оролцоод ирлээ. Ирэх намар манай тоглогчдыг дараагийн олон улсын тэмцээн хүлээж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хосоодоо(103.229.177.5) 2019 оны 05 сарын 28

Амжилт хүсье, баяр хүргэе.

0  |  0
Top