Найруулагч Андрей Тарковскийн “Сталкер” 40 нас хүрлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 28

Шведын найруулагч Ингмар Бергман "Сталкер" киног үзээд "Энэ бол кино биш. Энэ бол сургааль" гэж байжээ. Хүн төрөлхтний агуу сургаалиудын нэгтэй танилцаад 40 жил болжээ. Учир нь энэ онд “Сталкер” киноны 40 жилийн ой тохиож буй юм.

Оросын алдарт найруулагч Андрей Тарковскийн гол бүтээлүүдийн нэг болох “Сталкер” кино анх 1979 онд хийж байсан нийгэм, цаг үеийн байдлаас шалтгаалж 1983 онд үзэгчдийн хүртээл болж байсан гэдэг. “Сталкер” кино IMDb-д 8.1 үнэлгээтэй. Олон улсын хамгийн шилдэг артхаус киноны жагсаалтыг үргэлж тэргүүлдэг.

Найруулагч Андрей Тарковский зөвхөн тухайн үеийн зөвлөлт холбоот улс төдийгүй өдгөө олон улсад хамгийн нэр хүндтэй найруулагч гэдгийг кино урлагийн хорхойтнууд андахгүй биз ээ.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (66.181.181.92) 2019 оны 05 сарын 28

агуу найруулагч байсан даанч цаг үеэсээ түрүүлсэн болохоор ойлгоогүй юм билээ

0  |  0
Top