Эх, үрсийн баярын хамгийн том бэлэг "ХАЙР"

2019 оны 05 сарын 28

Эх, үрсийн баяраар ээж, хүүхдээ баярлуулах гэсэн олон аав "хаана очиж, хэрхэн баярлуулах вэ" гэх асуултыг өөртөө тавьж эхэлдэг. Гадуур зугаална, өдөржин паркт оочирлоно. Ерөнхийдөө бол ийм. Харин манай урлагийнхан ээжүүд, хүүхдүүдэд хандсан уран бүтээдүүдийг хүргэдэг энэ хандлага нь жилээс жилд өргөжиж байгаа билээ.

Энэ жилийн эх үрсийн баярт зориулсан нэгэн тоглолтыг онцлож байна. Энэ тоглолт бол МУГЖ С.Батсүх, МУГЖ М.Бямбажав нарын хамтарсан "ХАЙР" тоглолт юм. Хоёр гавьяатын анхны хамтарсан тоглолтод бурхны дуу хоолой гэх бяцхан дуучин Б.Бат-Энэрэл, Э.Бат-Энгүүн нар оролцох юм.

Гавьяатууд маань ээжүүд, бүсгүйчүүдэдээ зориулан дуугаа дуулах бол баяцхан хоёр дуучин маань хүүхдүүддээ зориулан дуулна. Үүнээс гадна тоглолтод МУАЖ Ш.Чимэдцэеэ урилгаар оролцож, ая дуугаа өргөнө.

Мөн үеэр азтай гурван үзэгчийг "ДЭЛХИЙН МОНГОЛ АЯЛАЛ"-ын Итгэлт хамбын аялалд яавах эрхийн азтанаар тодруулах юм.

Тоглолт зургадугаар сарын 1-нд Улаанбаатар Паласын концертын их танхимд 15:00 цагаас ганцхан удаа болно. Тасалбар үнэ 15.000 төгрөгний үнтэй бөгөөд UB palace-ын билетийн кассаар борлуулж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 94889999 дугаараас тодруулаарай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top