СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Их хэмжээний химийн ХОРТ бодис хил нэвтрүүлэхийг завджээ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 28

Замын-Үүд боомтоор энэ сарын 13-ны өдөр цемент хэмээн мэдүүлж, их хэмжээний химийн бодис хил нэвтрүүлэх гэж байсныг Хилийн мэргэжлийн хяналтын алба болон Гаалийнхан илрүүлж, таслан зогсоожээ.

Тодруулбал, "Сезон" ХХК-ийн цемент гэж мэдүүлсэн 51,8 тонн ачаанаас 10.7 тн полиэтилен гликолийн лав гэх бодисыг илрүүлжээ. Мөн өнгөрсөн сард тус боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаныхан ХОҮ 2089 дугаартай зорчигч тээврийн хэрэгслээр 2 тонн натрийн гидроксид гэх химийн аюултай бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлэн, зөрчлийн хэрэг нээн харъяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Натрийн шүлт, идэмхий натри гэж нэрлэгддэг натрийн гидроксид нь идэмхий шинж чанартай ба түлэх улмаар арьс махыг үхжүүлэх аюултай юм байна. 
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top