Шүүхээс Б.Цэгмидэд 7 хоног баривчлах шийтгэл ногдуулжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 05 сарын 28

Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Жанжин Сүхбаатарын талбайд 2019 оны тавдугаар сарын 27-ны өдрийн 13.40 цагийн үед Монгол Улсын Ерөнхийлөгчид Бүгд Найрамдах Португаль Улс, Испанийн Хаант Улс, Швейцарийн Холбооны Улс, Бүгд Найрамдах Хорват Улсаас хавсран суух Элчин Сайд нар “Итгэмжлэх жуух бичиг” гардуулах ёслол явагдах үеийн хэв журмын хамгаалалт авсан байх үед Баянзүрх дүүргийн дугаар хороонд оршин суугч Б.Цэгмид нь Төрийн ордны зүүн урд хэсгээр 95-44 ӨВА улсын дугаартай жижиг оврын “Nissan” маркийн ачааны тээврийн хэрэгслийг ашиглан Сүхбаатарын талбайн гол /Төрийн тусгай хамгаалалтын бүс/-д дайран орсныг Төрийн тусгай хамгаалалтын газар болон Цагдаагийн байгууллагын алба хаагчид таслан зогсоосон.

Уг үйлдэл нь Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 /Танхайрах/, 5.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг /Хууль бус жагсаал цуглаан зохион байгуулах/-ийг тус тус зөрсөн байх тул цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг нээн шалгаж шүүхэд шилжүүлсэн бөгөөд 2019 оны тавдугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2019/ЗШ/432 дугаартай шийтгэврээр холбогдогч Б.Цэгмидэд зан үйлд нөлөөлөх 10 цагийн албадан сургалтад хамруулж, 7 хоног баривчлах шийтгэл оногдуулсан байна.

Эх сурвалж: ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (66.181.181.92) 2019 оны 05 сарын 29

иргэн хүн чгэсэн хэв журам сахих л хэрэгтэй дээ

0  |  0
zochin(103.229.122.182) 2019 оны 05 сарын 28

naadkhygaa tsaash ni kharuulaach , iim malnuud mongold duursen , busdyn zakhialgaaar iim uildel khiideg , erdene khiisen n l baygaa daa

0  |  0
Top