БАГАНУУР: “Дөл түшиг” ХХК-ийн ган төмөрлөгийн үйлдвэрийг зогсоолоо

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 30

Багануур дүүргийн ЗДТГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу  ЗДТГ, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, ХХҮХ, ЗАА хамтран Дөл түшиг ХХК-ий үйл ажиллагаанд шалгалтыг хийлээ. Монгол-Хятадын хамтарсан “Дөл түшиг” ХХК-ий ган төмөрлөгийн үйлдвэр нь 2006 онд газраа авч 2007 оны тавдугаар сард үйлдвэрийнхээ суурийг тавьж үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

ЗДТГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу ажлыг хэсэг  байгаль орчинд их хэмжээгээр утаа гаргасан болон үйл ажиллагаанд нь хамтарсан хяналтыг хийж холбогдох хуулийн дагуу дараахь арга хэмжээг авч ажиллалаа. Энэ жилийн хувьд Засгийн газрын /2019.05.01-ний дугаар 173/ тогтоол, Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэнг 85 хүнээр тогтоолгож БНХАУ-ын иргэдийг тоолоход 60 иргэн тоологдож, 52 иргэний бичиг баримт бүрэн байсан ба найман иргэн ямар нэгэн бичиг баримтгүй байсныг буцаасан байна. .

Төмөр хайлах хэсгийн нуман зуухны уутан фильтр сорохгүй үйл ажиллагаа доголдсоны улмаас агаарт их хэмжээний төмрийн тоосонцор дэгдэж хүрээлэн буй орчны агаар, хөрс бохирдуулсан зөрчлийг арилгуулахаар тус үйлдвэрийн нуман зуухны үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар зогсоож мөн нуман зуухны цахилгаан тэжээл, зуухны тагыг улсын байцаагчийн цаасан болон төмрөн лацаар лацдав. Илэрсэн зөрчлийг арилгуулахаар 10 заалт бүхий улсын байцаагчийн албан шаардлагыг гарган өгсөн байна. Мөн 3 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN(139.5.216.204) 2019 оны 06 сарын 01

OYR ORCHINIIH NI HURSNII SHINJILGHEEG HIIJ NUHEN TULBER NOOGDUULAH HEREGTEY

0  |  0
Зочин(139.5.216.204) 2019 оны 06 сарын 01

Дөл түшиг Төмрийн үйлдвэрийг хаасан нь маш зөв шийдвэр шүү.Рйр рчны маш олрн хүн ШАР ТООСОНД НЬ ХОРДРОЖ ХЭЛ ХЭДЭН РХҮН НАС БАРЖ ЗАРИМ НЬ УХААН АЛДАЖ БАЙСАН ЮМ.

0  |  0
Top