Булган аймгийн Орхон, Бүрэгхангай, Могод сумд архивын өрөөгөө тохижуулах, албан хэрэг хөтлөлтөө сайжруулахад тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө тусгаж ажилласан байна. Орхон сум 6,6 сая, Бүрэгхангай сум 7,9 сая, Могод сум 13,3 сая нийт 27,8 сая төгрөгийн техник тоног төхөөрөмж, архивын нягтаршуулсан шүүгээ авсан байна. Гэвч байгууллагын архивын үндсэн болон туслах бүртгэлийг буруу үйлдсэн, хөтлөх хэргийн жагсаалтыг буруу боловсруулан гаргасан байна. Мөн Төрийн архивын дэргэдэх Баримт бичиг нягтлан шалгах арга зүйн комисстой хамтран ажилладаггүй зэрэг нийтлэг алдаа дээрх сумдад гарчээ.
Хутаг-Өндөр сумын хувьд Архив, албан хэрэг хөтлөлтийн шалгалтын аймгийн салбар комисс тавдугаар сарын 28,29-ны өдрүүдэд ажиллаж төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үзлэг, шалгалтыг зохион байгуулж ажиллалаа. Шалгалтыг төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, мэдээлэл технологи, төрийн байгуулалтын зохион байгуулалтын асуудал зэрэг дөрвөн шалгуурын хүрээнд шалгаж ажилласан. Сумын дүнгээр 90 хувийн биелэлттэй дүгнэгдлээ.
Салбар комиссын гишүүд цаашид улсын үзлэгт бэлдэх, анхаарч ажиллах асуудлын талаар зөвлөгөө өгч ажиллалаа.
Сэтгэгдэл ( 0 )