Тост, Тосон бумбатай холбоотой дахин хүний амь эрсэджээ

Админ | Zindaa.mn
2019 оны 05 сарын 30

“Ирвэс хамгаалах сан”-гийн биологич Т.Лхагвасүмбэрэл Тост, Тосон бумбын нурууг хамгаалахаар нутгийн иргэдийн хамт тэмцэж байсан билээ. Тэрбээр Хөвсгөл аймгийн нутагт амиа алдсан бөгөөд өмнө нь гурван удаа амь насанд нь халдахыг завдсан, хэд хэдэн удаа бусдын дарамтанд өртөж байсан гэх мэдээлэл тухайн үед гарч байсан ч хэрэг одоо болтол хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй байгаа нь эргэлзээ дагуулж буй.

Тэгвэл өнгөрөгч 2018 оны арванхоёрдугаар сард Өмнөговь аймгийн Говь гурван сайхан уулын Сайханы хөтөлд "Сауд гоби коал транс" компанийн уурхайн дарга П авто машинтай явж байгаад осолдон амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарчээ. Тэр өдөр талийгаач П машиндаа зургуулаа явж байсан гэх мэдээллийг эх сурвалж өгсөн юм. Тэд Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Гурван тэс суман дахь "Сауд гоби коал транс" компанийн уурхай руугаа явж байжээ. Харамсалтай нь, тэд Сайханы хөтлийн авто замын зорчих хэсгийн мөстсөн замд осолдсон байна. Ослын улмаас нэг хүн газар дээрээ нас барсан бол хамт зорчиж байсан бусад хүмүүс нь хүнд бэртэж удаан хугацаанд эмчлүүлсэн аж. Компанийн зүгээс ослын хэргийг ихэд нууцлан талийгаачийн ар гэрт мөнгөн тусламж олгоно, цаашид дэмжиж тусална гээд хэргийг олон нийтэд хүргэхгүйгээр нуужээ.

Хэдийгээр тохиолдлын автын осол мэт харагдаж байгаа боловч Тост, Тосон бумбын сав газарт "Сауд гоби коал транс" компани хууль бусаар үйл ажиллагаа явуулаагүй бол эрдэнэт хүний алтан амь үрэгдэхгүй байсан бизээ.

Д.БИЛГҮҮН

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (66.181.161.22) 2019 оны 06 сарын 04

Байгаль дэлхий хилэгнэж байгаа

0  |  0
Зочин(150.129.140.19) 2019 оны 06 сарын 04

Болж хорлогдож амь эрсэдсэн сайхан хүүгийн сүнс дагаж явсан баых! Чоыжилсүрэнгтын дахлгавараар энэ нѳхрийн оролцоотой егүүтгэгдсэн хүү минь хариугаа аваад байх хэрэгтэйдээ!

1  |  0
Huuhed(64.119.17.237) 2019 оны 06 сарын 01

Tanaih neeree arai l uvaigiimaa ug ni temtseed baigaan baih gesen bur oi gutchihlaa

2  |  0
Зочин(202.179.27.18) 2019 оны 05 сарын 31

Байгал хариугаа авч байна даа

0  |  0
Top