“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-аас санаачлан “Монгол хүү” Үндэсний хүүхдийн баярыг жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Энэ жилийн хувьд “Монгол хүү” хүүхдийн баярыг “Гийнгоо” анхдугаар наадам нэрийн дор “Хонгорын хурд” МСУХ-той хамтран Монгол туургатны хурдан морь унаач хүүхдүүдийг алдаршуулах зорилготойгоор Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хүй долоон худаг”-т 2019 оны 06 дугаар сарын 01-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Тус үйл ажиллагааг СХД-ийн ЗДТГ болон “Хонгорын шинэ эрин” ХХК нар дэмжин ажиллаж байгаагаас гадна “Монголын Хүүхдийн урлан бүтээх төв”, Монголын Үндэсний сурын холбоо, хүүхдэд ээлтэй олон төрийн болон төрийн бус байгууллага, холбоод хамтран зохион байгуулж байгаа юм.
Баярын арга хэмжээний үеэр хүүхдийн бөхийн барилдаан, хүүхдийн үндэсний сурын харваа, морь унуулах үйлчилгээ, Монголын хүүхдийн ордон болон ЕБС-ын шилдэг сурагчдын урлагийн тоглолт, морьтой буухиа тэмцээн, “Хос сайхан морьтон гэр бүл” шалгаруулах тэмцээн, “Гийнгоо” гэрэл зургийн үзэсгэлэн зэрэг олон сонирхолтой тэмцээн уралдаанууд зохион байгуулагдах юм.
Мөн “Монгол хүү” хүүхдийн баяраар дараах үзвэр, үйлчилгээ зохион байгуулагдана;
Монгол үндэсний хэв шинж маягийг агуулсан, эрийн гурван наадмын өв соёл, ёс заншлыг сурталчилсан, хүүхэд багачууддаа сурталчлан таниулах зорилготой “Монгол хүү” хүүхдийн баярын арга хэмжээ 11:00- 18:00 цагийн хооронд Хүй долоон худгийн “Хүнс, худалаа, үйлчилгээний талбайд зохион байгуулагдах бөгөөд хүүхэд, залуусыг өргөнөөр хүрэлцэн ирж оролцохыг “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын ах, эгч нар нь уриалж байна.
Сэтгэгдэл ( 0 )