​Дархан-Шарын гол сумыг холбосон авто замын ажил эхэллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 31

Монгол  Улсдаа хамгийн том суманд тооцогддог Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэд өнөөдрийг хүртэл аймгийнхаа төвийг зорихдоо шороон замаар зорчдог байсан. Олон жил яригдсан Дархан-Шарын гол сумыг холбосон 47.9 км авто замын эхний ээлжийн 17.2 км хатуу хучилттай авто замын барилгын ажил /2019.05.30/ эхэллээ. Тус ажлын гүйцэтгэгчээр “Төгс зам” ХХК ажиллах бөгөөд “Зам тээврийн хөгжлийн төв” Төрийн өмчит үйлдвэрийн газар хяналтыг хийх юм.

Бага Дарханы өвөрт замын эхлэл цэг тавигдсан бөгөөд зураг төслийг “Мөнхийн тод зам” ХХК гүйцэтгэсэн байна. Энэ ондоо багтаан 17.2 км хатуу хучилттай зам ашиглалтад орох бол ирэх онд иж бүрэн дуусах төлөвлөгөөтэй юм. 7 метр өргөнтэй 7 см зузаантай асфальт бетон хучилттай авто замыг улсын төсвийн санхүүжилтээр гүйцэтгэх ажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top