571 кг дэрэвгэр жиргэрүүг хууль бусаар гаргах гэж байсныг илрүүлжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 01

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дахь Ханги хилийн боомтоор иргэд 571 кг дэрэвгэр жиргэрүүг хууль бусаар гаргах гэж байсныг тагнуулын байгууллагын ажилтнууд илрүүлжээ.

Их хэмжээний ховор ургамалыг тавдугаар сарын 29-нд Дорноговь аймгийн харьяат иргэн М, Г нар авч гарах гэж байгаад баригдсан байна.

Дэрэвгэр жирэвгэрүү нь манай орны ховор ургамлын жагсаалтад багтдаг. БОАЖ-ын сайдын 2018.03.01-ний өдрийн А/43 дугаар тушаалаар энэ ургамалыг түүн бэлтгэхийг 2023.01.01-ний өдрийг хүртэл таван жилийн хугацаагаар түр хориглосон байдаг.

Хязгаарлагдмал нөөцтэй ургамлын төрөл учраас устаж аюулд орохоос урьдчилан сэргийлэх, биологийн нөөцийг хамгаалах, экологийн шаардлагыг харгалзан дээрх тушаалыг гаргасан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top