“Талын салхи-2019” мото наадамд Ерөнхий сайд оролцоно

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 02

Олон улсын “Талын салхи-2019” мото наадам зургаадугаар сарын 8, 9-ний өдөр Сүхбаатарын талбайд болно. Мото наадамд чоппер моторын дуунд нэгдсэн 800 төмөр хүлэгтэн оролцох бөгөөд тус наадамд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцох ажээ. Тэрбээр “Талын салхи-2019” мото наадмын арга хэмжээний нээлтийн үг хэлж, түүний дараа парадад нэгдэн “Чингис хааны морьт хөшөө цогцолбор” тийш хөдлөнө.

Тус наадам нь Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх, олон улсад сурталчлах ач холбогдолтой юм. Мото наадам тав дахь жилдээ зохион байгуулагдана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top