Ромоос 2000 жилийн настай гантиг чулуун толгой олджээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 02

Ромын археологчид эртний Ром эмэгтэйн баримлын толгойн хэсгийг малтлагын явцад олжээ. Гантиг чулуун баримлыг 2000 жилийн настай гэж үзээд байна. 

Царай зүс, нүүрний хэлбэрийг нь шинжвэл үзэсгэлэнтэй, залуу эмэгтэй хүнийг, тэр дундаа Эртний Ромын бурхан Дионисусын баримал байж магадгүй хэмээн таамаглаж байгаа аж. Одоогийн байдлаар архелогичид гантиг толгойг бүрэн задлан шинжилж дуусаагүй байгаа гэнэ. 

Эртний ромчууд Дионисусыг үржил шим, найр наадам, архи дарс, баяр цэнгэлийн бурхан хэмээн шүтдэг байжээ. 
 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(103.229.122.95) 2019 оны 06 сарын 02

Goe yuma

0  |  0
Top