ШИНЭ ҮЗЭСГЭЛЭН: "Би зурах дуртай"-г зориорой

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 03

Өдгөө 14 настай зураач охин Н.Батгэрэлийн “Би Зурах Дуртай” хоёр дахь бие даасан уран зургийн үзэсгэлэн "Norphei" арт галерейд гарч байна.

Түүний  анхны бие даасан үзэсгэлэн  2018 онд Голомт банкнаас зохион байгуулсан  “Би ирээдүйн Энтрепренер-2018”-д шалгарч Үндэсний соёл амралтын хүрээлэнд гарч байжээ. 

Уг үзэсгэлэнд залуу зураач Н.Батгэрэлийн сүүлийн жил хагасын хугацаанд тосон будаг, усан будаг, өнгийн харандаа зэргээр зурсан 30 гаран бүтээл дэлгэгдэж байгаа юм. Өөрийн зураач болох хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд уйгагүй хичээж, авьяас чадвараа улам бүр өнгөлөн тордож буй түүний уран бүтээлийн үзэсгэлэн урлагт хайртай хэн бүхэнд нээлттэй.

Үзэсгэлэн зургадугаар сарын 7-ныг дуустал "Norphei" арт галерейд гарна. 

 

    

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top