“The Medicine Buddha” киноны нээлт Лондон хотноо боллоо

2019 оны 06 сарын 04

Монгол Улсын гавьяат эмч, хамба лам Д.Нацагдоржийн амьдрал, Монголын уламжлалт анагаах ухааны өв уламжлал, хөгжлийг харуулсан Их Британийн найруулагч Бенжамин Жонсын бүтээл “The Medicine Buddha” баримтат киноны Их Британи дахь нээлтийг 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Лондон хотын “Regent” кино театрт зохион байгуулав.

Хамба лам Д.Нацагдорж киноны нээлтэд Монголоос тусгайлан хүрэлцэн ирж оролцсон бөгөөд тэрээр киног сонирхон үзсэн 200 орчим зочидтой киноны төгсгөлд Монголын уламжлалт анагаах ухаан, түүний онцлогийн талаар чөлөөт яриа өрнүүлэв.

Эх сурвалж: ГХЯ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top