“Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмын нээлт болно

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 04

Монголын Урлагийн Зөвлөл нь соёлын олон төрөл зүйлсийг хөгжүүлэх, техник технологийн дэвшилд тулгуурласан дэлхийн шилдэг бүтээлийг Монгол үзэгчдэд хүргэх, дүрслэх урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Нүүдэл суудал” сэдвийн хүрээнд зургадугаар сарын 21-ээс  долдугаар сарын 7-ны хооронд Сайншанд хот, Хамрын хийд, Улаанбаатар хотын “MN 17 Галерей”, “Үлэг гүрвэлийн төв музей” болон “Playtime” амьд хөгжмийн наадмын талбайд тус тус зохион байгуулах гэж байна.

Медиа урлагийн наадмын албан ёсны хамтран зохион байгуулагчаар Гёте Институт; ивээн тэтгэгч-хамтрагчаар Нидерландын Стимулеринг сан, АНУ дахь Монголын Урлагийн Зөвлөл, Нидерландын "Тodays Art" олон улсын медиа урлагийн наадам, “Playtime” амьд хөгжмийн наадам, "MSM" групп. Дэмжигчээр "UBINN" зочид буудал, “Үлэг гүрвэлийн төв музей” нар тус тус хамтран ажиллаж Монголын болон олон улсын медиа урлагийн бүтээлийг үзэгчдэд хүргэх гэж байгаа юм.

“Улаанбаатар” олон улсын IV дэх удаагийн медиа урлагийн наадмын нээлт зургадугаар сарын 27-нд “Үлэг гүрвэлийн төв музей”-д болно. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top