Багануур дүүргийн дөрөвдүгээр хорооны "Тогос-Уул" хэсэгт 2018 онд шинээр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 250 өрхөд газар олголт хийгдсэн юм.
Уг 250 айлын гадна цахилгаан хангамжийн асуудлыг шийдвэрлэхээр улсын төсөвт 441.0 сая төгрөгийг суулгаж, Эрчим хүчний яаманд тендер зарлагдан гүйцэтгэгчээр “Чинбат” ХХК шалгарч өнөөдрөөс /2019.06.04/ цахилгаан хангамжийн ажил эхэлсэн байна. Дээрх ажлыг 45 хоногийн турш тасралтгүй гүйцэтгэхээр төлөвлөжээ.
Сэтгэгдэл ( 0 )