Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт хэлэлцүүлгийн шатанд явааг бүгд мэднэ. Уг дүгнэлт гурван хэсгээс бүрдэж байгаагийн хоёр нь нууцын зэрэглэлтэй. Бүр тодруулбал, Хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой аудитын дүгнэлт болон Авлигатай тэмцэх газраас хийсэн шалгалтын дүгнэлт “НУУЦ” зэрэглэлтэйгээр гишүүдэд тараагдсан юм.
Өнгөрсөн хугацаанд нууцын зэрэглэлтэй гэсэн хаалт бүхий олон ч асуудал олны анхаарлын төвд орж ирж байлаа. Алив эргэлзээг тайлахуйц учиг бүхэн нь өнөөх л нууцад багтаад нуугдаад үлдэж байв. Тухайлбал, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэхэд нотлох баримт болгосон гэх баримтууд “нууц” ангилалд багтсанаас болоод олон ч асуулт хариултгүй үлдэж, хардлага сэрдлэгэ дэврэх шалтгаан нь болсоор ирсэн. Чухам уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд өнгөрсөн долоо хоногт чуулганы хуралдааны үеэр хэлэхдээ нэгэн санааг хавчуулаад орхисон. Дээрх хэргийг мөрдөн шалгасан хавтаст хэрэгтэй танилцаад үзэхэд хуудас болгон нэг, хоёр мөрийг тодотгоод “МАШ НУУЦ” гээд дардас тавьчихсан байх ч үнэндээ тэр дунд бусдаас нууж, нууцлахаар зүйл ховор байсныг тэрбээр дурдсан юм. Нууц гэдгийн цаана олон нийт, шударга үнэний шүүлтүүрээс булзайруулах гэсэн булхай луйврыг нууцалдаг юм биш байгаа?! Ийм хардлагыг Л.Болд нуугаагүй. Тэрбээр Оюутолгой ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээний “нууц” гэдэг хаалтыг аваад олон нийтэд ил дэлгэхэд л дэлхий дахинд хөрөнгө оруулагчид шившиг болохоор зүйлс бишгүй бий гэж хэлсэн юм.
Үнэндээ өнөөдрийг хүртэл л С.Баярцогтоос өөр баргийн хүн ойлгохооргүй гэдэг “сурталчилгаа” Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг тойрон чухам л домог шиг яригдсаар ирсэн. Өнөөдөр түүний зэргийн боловсролтой залуус олон болсон, тэд энэхүү Хөрөнгө оруулалтын гэрээ яагаад муу, эсвэл сайн болохыг шүүн тунгаах эрхтэй. Үүнийг зөвхөн С.Баярцогт л ойлгоно, чадна гэдэг “домог” эсэхийг бүгдээрээ шалгая л даа. Бид үнэхээр “нууц” гэдэг үгтэй заль мэхэнд унасаар яваа юм биш биз?
Оюутолгойн ордын 34 хувийг Монголын Засгийн газар эзэмшдэгийг бид сайн мэднэ. Хөрөнгө оруулагчийнхаа хувьд бид хөрөнгө оруулалтынхаа буюу нийт зардлын 34 хувийг гаргах ёстой. Гэхдээ бидэнд мөнгө байгаагүй учраас үүнийгээ нөгөө хамтрагч болох Рио Тинтогоос зээлсээр ирсэн. Хамгийн гол нь Оюутолгойн ордыг бүрэн ашиглахын тулд хэдий хэмжээний зардал гаргахыг өнөөдрийг хүртэл хэн ч хэлээгүй. Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Н.Алтанхуяг нэг удаа “нийт 24 тэрбум” ам.доллар гэж хэлснээс өөр баримжаагүй.
Өнөөдрийн байдлаар Оюутолгойн төсөлд нийт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын зардал гаргаад байгаагийн долоон тэрбум нь бүтээн байгуулалтын зардал, гурван тэрбум нь үйл ажиллагааны зардал юм. Үүнээс манай Засгийн газар өөрт оногдох 34 хувийг хамтрагч Рио Тинтогоос зээлээр аваад байна. Арван тэрбум ам.долларыг санхүүжилтийн бүтцээр нь задлан харвал 25 хувийг нь буюу 2.5 тэрбумыг нь хувьцаагаар, үүний 34 хувь буюу 800 сая ам.долларыг нь Монголын Засгийн газар Тио Тинтогоос зээлээр авсан. Үлдэх 75 хувь буюу 7.5 тэрбум ам.долларыг хувь нийлүүлэгчийн зээл хэлбэрээр буюу мөн л “Рио Тинто”-гоос Оюутолгой компани зээлээр аваад буй. Рио өмнө нь “хувь нийлүүлэгчийн” гэх 7.5 тэрбум ам.долларыг 6.5% + libor хүүтэйгээр Оюутолгой компанид олгосон.
Хамгийн сүүлд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг 2015 онд Дубайд очиж тохиролцсон Хьюго Норт-1 уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийг мөн л өмнөхийн адил 6.5 хувь + libor хүүтэйгээр Рио манайд зээлдүүлж байгаа. Дубайн гэрээний үр дагавар нь энэ. Гэтэл гадаадын банкуудаас авсан зээл дунджаар 3.78 хувь + libor хүүтэйгээр Рио Тинтод олгогдсон юм.
Хамгийн гол нь цаашид зардал хэд хүрч өсөх, тэр санхүүжилтийг хэрхэн босгох нь тодорхойгүй. Чухам ийм эрсдэлд тулчихаад буй Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг Монголын төр засаг энэ хэвээр үргэлжлүүлвэл үнэндээ жинхэнэ утгаараа “дөрлүүлсэн үхэр” гэгч болох биз ээ. Тийм ч учраас УИХ энэ удаад эцсийн хариултыг олтол зүтгэх учиртай. Хариултыг, тэр тусмаа үнэн зөв хариултыг олохын тулд “нууц” гэдэг заль мэхний цаана юу нуугдаж байгааг нээлттэй болгох нь тустай.
“Популист” гэх нэр хочоор дуудуулсан нэг хэсэг улстөрч үе үе Хөрөнгө оруулалтын гэрээний эсрэг тэмцдэг. Гэхдээ тэднийг масст таалагдах гэж маазарлаа хэмээн элэглэдэг. Тэднийг дэмжээд буй эгэл жирийн иргэдийн дуу хоолойг төр засгийнхан үргэлж л буруу бодлоо гэж зааварласаар ирсэн юм.
Үнэндээ С.Баярцогтоос өөр баргийн хүн ойлгохооргүй гэдэг “сурталчилгаа” Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг тойрон чухам л домог шиг яригдсаар ирсэн. Өнөөдөр түүний зэргийн боловсролтой залуус олон болсон, тэд энэхүү Хөрөнгө оруулалтын гэрээ яагаад муу, эсвэл сайн болохыг шүүн тунгаах эрхтэй. Үүнийг зөвхөн С.Баярцогт л ойлгоно, чадна гэдэг “домог” эсэхийг бүгдээрээ шалгая л даа...
УИХ-ын гишүүн Л.Болд энэ тухай хэлэхдээ “2003 онд Оюутолойн лиценз олгогдсоноос хойг л иргэд хориод жил тэмцэж байна. Иргэдтэй нэгддэггүй ганцхан субъект байсаар ирсэн нь Монголын ТӨР ЗАСАГ” гэжээ. Сүүлийн 26 жилд Монгол Улс 16 Засгийн газрыг сольжээ. Сонгуулийн мөчлөгөөр бус сонгуулиас сонгуулийн хооронд сэлгэсэн нь тоймгүй. Чухамдаа төр, засгийн энэхүү тогтворгүй байдал гэдгээр гадаадын хөрөнгө оруулагчид барьцаа ахиулсаар ирсэн байх аж.
Өнөөдөр хэдий хэмжээний хөрөнгө оруулалтаар Оюутолгойн ордыг ашиглах, үүний тулд хэдий хэмжээний зээлийг хаанаас авахаа, цаашид хэзэ ашгийг нь хүртэхээ ч мэдэхгүй гэрээнд үүрэг хүлээчихээд сууж байгаа Монголын төр яг яаж бий болсон юм бэ?
Засгийн газрыг байсгээд сэлгэдэг хаанаас ч юм бэ дэглэлттэй улс төрийн тоглоомонд бид хожигдсоор “улс төр нь тогтворгүй” гэдэг нэр хоч зүүсээр яваадэнэ хүрчихсэн юм биш байгаа? Үүнийг хамгийн том эрсдэл гэж гомдоллодог хөрөнгө оруулагчид үүнийг ашиглаад тогтвортой байдлын гэрээ гэдэг тусгай дүрмийг өөрсдөдөө зориулан зохиолгосоор ирсэн нь ч нэг биш.
Тэдэнд зориулсан тусгай дүрмээ манай эрх мэдэлтнүүд “маш нууц” гэдгээр биднээс нууж яваа юм биш үү? Тэгэхээр магадгүй С.Баярцогтоос өөр хүн ойлгохгүй, Ч.Сайханбилэгээс өөр хүн чадахгүй гэдэг нь зүгээр л домог байсан юм биш үү? Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг олон нийтэд ил болгож байгаад асуудал, шийдлийг хамтдаа ил тод ярих цаг болсон бололтой.
Сэтгэгдэл ( 26 )
МОНГОЛ ЯАГААД ӨӨРСДИЙНХӨӨ ЮМЫГ ӨГЧ БАЙЖ 34 ХУВЬД ХӨРӨНГӨ ОРУУЛНА ГЭЖ Ж: ХЭН НЭГНИЙ ГАЗАР ДООР 100КГ АЛТ БАЙЛАА ГЭЖ БОДХОД ӨӨРӨӨ УХАЖ АВЧ ЧАДАХГҮЙ БОЛ ХЭН НЭГЭНД ЧИ ЭНЭ АЛТЫГ УХАЖ ГАРГААД 66КГ -ЫГ НЬ ЧИ УХАЖ ГАРГАСНЫХАА ХӨЛСӨНД АВ 34КГ -ЫГ НАДАД ӨГ ГЭСЭНТЭЙ АДИЛ ЭНГИЙН ТООЦООГ ХЭН Ч ОЙЛГОМООР ЮМ

Мал шиг ард түмнийг луйварчид яааж хуурхай мэдээд өдий хүрлээ 20 жилийн хүүхэд хүртэл ойлгохоор болсон ард түмэн ардчилал гэж орилдог шигээ Оюутолгой гэж жагсаж тэмцвэл луйварчид үтэр түргэн зайлна

Монголчууд Оюу-толгои , Таван толгои, Баярцогтын толгои гэж 3-н толгоитои ноцолдсоор муулсаар гутгэсээр амьд амьтан юм болохоор нь Баярцогтыг барьж хорьж угиин муухаигаар удам судраар нь дормжлон гутаав. Эгээд 2-толгоигоороо одоо хуртэл тэжээлгээл Баярцогтын толгоиг барж идэж чадахгуи болохоор барьж хорьж буудаж алах гээд баигаа юм уу ? хаашаа юм .... Монгол тв-рт Ганьаатар яаж шившиг боллоо... Алт хаана ч баисан гялалзан гар ч ирдэг баихгуи юу! Минии наиз гялалзаал гараад ирнэ . 30-н жил Цогоотоигоо нэхэрлэн хамт явлаа даанч нэг мэдэнэ дээ !

Энэ ямар үндэстэн ямар боловсролтой хаана сургууль төгссөн нь түй чёрт ш дээ Монгол улсын язгуур эрх ашиг үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулсан гэрээг хээл хахуул авах өөртөө давуу байдал бий болгох / хувьцааг нь эзэмшиж байсан / зэрэг гэмт хэржэг үйлдэх замаар байгуулахад голлон орлцсж Монгол улсаас урвасан хулгайч учир эх орноосоо урвах гэмт хэрэгт шалгах ёстой энэ малын мэдлэг гэж юу байсын хулгай мэдлэгтэй хулгайч

энэ хүнийг урагшаа нутаг руу хөөж явуулаач
Bayarzogt orosod komsomoliin surguuli ,german amerikt kurs tugssun.Uuniig undur bolovsrol gej bi uzehgui baina.iim humuus mongold mash olon bii.Hor nairuulah,avilga avah talaar bol delhiin tuvshind hursen gej uzej bolno.
С.Баярцогтыг шалгаж хариуцлага тооцох ёстой. Энэ нөхрийн Монгол Улсад учруулсан балаг хэмжээлшгүй их шүү. Оюунтолгойн гэрээ гэгч хулгайч луйварчдын бүлэглэлийн булхайг илчилмээр байна. Оюунтолгойн гэрээг нэн яаралтай цуцлаач
Баярцогтын өвөө цэвэр хятад хүн Сэлэнгэд ногоо тарьж байсан Хятад хүн монголын талд ажиллахгүй шүү дээ
Ene olon zasag solij, tur huchgui, tumen olon yaduursan, heseghen ger bul huljsun ene bodlogo medeej Gadnaas deglelttei, ih yarival ”ardchilal” ch ehendee zuv huneer zuv garch irsen ch yavaandaa Manjid ezlegdsen tuuht aldaagaa Mongolchuud davtsan. Hichneen eh oronch shudarga gesen humuus uchir bituulgeer burhan bolov. Odoo Mongold shiruuhen argaar l ene buhniig tsegtslehees uur arga zam uldeegui.
Burhan mini mash nuuts yu ch il gardgiig Tani mutar haruulah boltugai.