Нар хуртай зун тэгширч, найраг, эгшиг хосолсон монгол наадам айлсаж байна. Нар хүртэл инээж манддаг наадмын өглөө онцгой сайхан. Уяан дээр хүлэг морьд эргэцэж, унасан хүүхдийн гийнгоо талд хадаж, эр бяр тэгширсэн эрчүүд ид хаваа гайхуулах энэ өдрийг монголчууд бүтэн жил хүлээдэг. Жилийн жил наадмын өглөө нар өөрөөр мандаж, жил жилийн наадам шимтэй яриатай болдог.
Монгол Улсын үндэсний их баяр наадам нь олон зууны тэртээгээс уламжлалтай. Монгол хүүхдүүд гурван настайгаасаа морь унаж эхэлдэг ба тэр цагаасаа эхлэн хурдан морины зоон дээр дэрвэлзэн өсдөг билээ. Эрийн гурван наадмын хамгийн сонирхолтой төрөл болох хурдан морины уралдаанд даага, шүдлэн, хязаалан, соёолон, их нас, азарга гэсэн зургаан насны морьд шандас сорьж, төрийн түмэн эх болохын төлөө уралдан хурдалдаг. Наадам айсуй энэ өдрүүдэд наадмын дурсамж гэрэл зургуудаас хуваалцъя.
Сэтгэгдэл ( 0 )