Нүүрсийг чингэлгээр тээвэрлэх асуудлыг судлахаар боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 06 сарын 05

Засгийн газрын өнөөдрийн /2019.06.05/ хуралдаанаас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлтээс байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор нүүрсийг чингэлгээр тээвэрлэх талаар тооцоо, судалгаа хийж танилцуулахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгав.

Нүүрсийг уурхайгаас чингэлэгт ачиж, Гашуунсухайт, эсвэл Цагаан хад хүртэл тээвэрлэн, Гашуунсухайт боомтод чингэлэгтэй нь өөр машинд шилжүүлэн ачиж, Ганц мод боомт хүртэл явах  боломжтой гэж үзжээ.

Мөн нүүрс тээвэрлэлтийн тарифыг тээвэрлэлтийн зайтай уялдуулан тогтоох тухай асуудлыг судалж, жишиг тарифт хүргэхийг холбогдох сайд, компанийн удирдлагад даалгав.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗАР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top