Манай улсад Олон улсын парламентын холбооны төлөөлөгчид хүрэлцэн ирээд байгаа билээ. Тэд өнөөдөр /2019.06.05/ УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нартай Төрийн ордонд уулзсан байна. Харин Олон улсын парламентын холбооны гишүүд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай уулзах хүсэлт тавьжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас тодруулахад "Олон улсын парламентын холбооны гишүүд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай уулзах хүсэлт тавьсан. Нааштайгаар шийдэгдэх байх гэж найдаж байна" гэх тайлбарыг өглөө.
Сэтгэгдэл ( 0 )