Зун хамгийн хямд зардлаар амарч болох улс орнуудыг нэрлэжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 05

Энэ зун хамгийн хямд зардлаар амарч болох улс орнуудаар Турк, Унгар, Латви улс тодорсон бол Маврик, Ямайка улсад хамгийн өндөр зардлаар амарна гэж OneTwoTrip сайтад мэдээлжээ.

Энэхүү жагсаалтыг гаргахдаа шинжээчид хоёр хүний долоон шөнө, найман хоногийн аяллын дундаж үнийг сар бүрийн жишиг үнэтэй харьцуулсан байна.

Хамгийн хямд зардлаар аялах боломжтой орнуудын эхний аравт Турк, Унгар, Латви, Грек, Кипр, Болгар, Гүрж, Чех, Армен, Беларусь орсон байна. Аялал жуулчлалын үйлчилгээний шинжээчдийн мэдээллээр, зун цагт Турк, Унгарт 750-800 орчим еврогоор хосоороо долоо хоног амрах боломжтой бол Латви, Болгар, Гүрж улсад 830 евро байхад хангалттай гэнэ. Бусад дээр дурдсан улсад 1000 орчим еврогоор долоон хоног амрах боломжтой аж. Долдугаар сар аялахад хамгийн өндөр өртөгтэй сар. Гэхдээ энэ хугацаанд нийт 780 еврогоор хосоороо Болгарт долоо хоног амрах боломжтой.

Хамгийн өндөр зардлаар Маврик улсад амарна. Долоо хоног хосоороо амрахад нийт 5380 евро шаардагдана. Хамгийн өндөр өртгөөр амарч болох 10 улсын тоонд орсон Швейцарт долоо хоног амрах хосууд 3480 орчим евро зарцуулна.

Гэхдээ тодорхой чиглэлээс хамааран өндөр өртөгтэй оронд хамгийн хямд зардлаар амрах боломжтой аж. Жишээ нь Иорданд хосоороо 470 еврогоор амрах боломж бий.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top