Дархан-Уул аймгийн Улсын тэргүүний “Од” цогцолбор сургууль 3000 гаруй сурагчтай. Сургуулийн гурван байртай бөгөөд Дархан сумын 15 дугаар багт байрладаг “В”байр нь сурагчдын биеийн тамирын заалгүй байжээ. Тиймээс сургуулийн удирдлагууд аймгийн Засаг дарга С.Насанбат, Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарт спорт заалтай болох хүсэлтийг гаргажээ. Улмаар энэ жилийн улсын төсөвт спорт заалны төсөв сууснаар "Од" цогцолбор сургуулийн хичээлийн "В" байрны спорт заалыг барих ажлын шавыг тавилаа.
Тус ажлыг "Зэндмэнэ суварга" ХХК гүйцэтгэж гэрээт хугацаагаар энэ оны наймдугаар сарын 10 гэхэд хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ. "Од" цогцолбор сургуулийн “В” байранд 450 гаруй нь сурагчид хичээллэдэг байна.
Сэтгэгдэл ( 0 )