Австралид 40 гаруй жилийн өмнө олдсон олдворыг үлэг гүрвэлийнх болохыг тогтоолоо

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 06

Дэлхийн түүхээс өмнөх үеийн хамгийн том төлөөлөл үлэг гүрвэлийн олдвор, судалгаа маш бага Австрали тивээс анх удаагаа үлэг гүрвэлийн яс олджээ. Гэхдээ энэ олдвор одоогоос 35 жилийн өмнө илэрсэн бөгөөд сүүлийн арван жил судалсны эцэст ийнхүү үлэг гүрвэлийн араг ясны хэсэг гэдгийг тогтоосон байна. Австралийн уурхай ажилтан Боб Фостер 1984 онд үүргээ гүйцэтгэж явахдаа уг олдворыг олсон  чулууны хэлтэрхий гэж үзэн Эрдэс баялгийн хүрээлэнд хадгалж байсан гэдэг.

Үлэг гүрвэлийнх гэдэг нь тогтоогдсон уг олдвор 100 сая жилийн настай, таван метр өндөр үлэг гүрвэл байсан аж. Гэхдээ өмнө нь тогтоогдсон үлэг гүрвэлүүдтэй төстэй юу, эсвэл огт өөр төрөл зүйлийнх үү гэдгийг тодорхой болгоогүй байгаа юм. Австралийн палеонтологийн хүрээлэн, АНУ-ын Шинжлэх ухааны академитай хамтран дээрх судалгааг үргэлжлүүлэх аж.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.43.145) 2019 оны 06 сарын 06

Эх дэлхий маань хэдэн тэрбум жил насалж байгаа юм байна даа.

0  |  0
Top