ОРХОН: “Хүүхдийн спортын IV наадам”-д 243 тамирчин оролцоно

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 06

Засгийн газраас 2018 онд тогтоол гаргаж “Хүүхдийн спортын IV наадам”-ыг зохион байгуулахаар болсон. Тиймээс уг наадмыг Орхон аймгийн хэмжээнд зохион байгуулах ажлын хэсгийг Засаг даргын захирамжийн дагуу байгуулсан юм. Дээрх ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд хийсэн ажлынхаа тайланг өчигдөр /2019.05.36/ хэлэлцлээ.

Орхон аймгийн хэмжээнд “Хүүхдийн спортын IV наадам”-ын I шатны тэмцээнийг спортын 16 төрлөөр зохион байгуулж, Ерөнхий боловсролын 24 сургуулийн 23400 гаруй тамирчин оролцсон байна. Үүнээс шигшээ тэмцээнд оролцох эрхээ 243 тамирчин, 38 дасгалжуулагч тус тус авчээ. Уг тэмцээнийг зохион байгуулахад орон нутгийн төсвөөс 25 сая төгрөг зарцуулсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top