"Хүмүүс хэрхэн яаж амьдрах учиртайгаа эргэцүүлсээр амьдралаа дуусгадаг. Анд нөхдөөсөө энэ тухай асуухад минь яв цав мэдэх нэг ч хүн гараагүй. Харин одоо бол надад энэ бүхэн тодорхой болсон. Би “Тахлын үеийн дурлал” романаа бичиж байсан үеийнх шигээ л амьдармаар байна..." Габриель Гарсиа Маркес
"Монсудар" хэвлэлийн газраас зохион байгуулдаг "Соён гэгээрлийн өдрүүд"-ийн хүрээнд энэ удаа Нобелийн шагналт зохиолч Габриель Гарсиа Маркесын "ТАХЛЫН ҮЕИЙН ДУРЛАЛ" роман хэвлэгджээ.
Зохиолч Габриель Гарсиа Маркес 1982 онд Нобелийн шагнал хүртсэнээсээ хойш гурван жилийн дараа "Тахлын үеийн дурлал" романаа бичсэн нь шидэт реализмын өнөө цагийн хамгийн суут бүтээлд тооцогддог "Зуун жилийн ганцаардал" зохиолоос нь дутуугүй алдаршин, дэлхий дахинаа сая сая уншигчийг байлдан дагуулсан зохиол болж чадсан юм.
"Тахлын үеийн дурлал" роман нь зохиолчийнхоо бичиж туурвих эгнэшгүй чадвар, уран сэтгэмж, хошигнол, цэцэн цэлмэг үг хэллэг болон уран бүтээлч хүний эрх чөлөө, эр зоригийн бүрэн илэрхийлэл болохын зэрэгцээ "Хайрын нэвтэрхий толь"-ийг роман хэлбэрээр хүүрнэсэн гайхалтай бүтээл хэмээн үнэлэгддэг.
Суут зохиолч Габриель Гарсиа Маркесыг цоо шинээр таних боломжийг олгох энэхүү бүтээлийг "Монсудар" хэвлэлийн газар шинэчлэн найруулсан орчуулгаар уншигчдадаа хүргэж байна.
Номын нээлт зургаадугаар сарын 10-нд 12:00 цагаас "Интерном" номын их дэлгүүрийн төв салбарт болно.
Сэтгэгдэл ( 0 )