Монгол Улсын 160 гаруй иргэн харь оронд ял эдэлж байна. Тэдний 50 гаруй нь хар тамхины хэрэгт холбогдсон талаар өнөөдөр 2019.06.06/ Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Тодруулбал, тус яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Өнөөдрийн байдлаар хилийн чанадад 160 гаруй хүн ял эдэлж байна. Өнгөрсөн онд хар тамхины хэрэгт холбогдон 50 гаруй хүн саатуулагдсан. Хилийн чанадад 1400 хүн гэмт хэрэг үйлдсэнээс 40 хувийг хулгайн гэмт хэрэг эзэлж байна" гэх тайлбарыг өглөө.
Сэтгэгдэл ( 0 )