Монголын шигшээ баг эхний даалгавраа биелүүллээ (2-0)

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 06 сарын 06

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг өнөөдөр /2019.06.06/ 2022 оны ДАШТ, 2023 оны ААШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөөх эхний тоглолтоо Бруней Даруссаламын багтай хийж, 2-0 харьцаагаар хожлоо.

Талбайдаа хийсэн эхний тоглолтдоо заавал хожих даалгавартай байсан "Талын хөх чононууд"-ын ахлагч Н.Цэдэнбал тоглолтын 9 дэх минутад шууд чөлөөт цохилтоос гоол оруулав. Эсрэг багийн хаалгачийн их талд тун гоёмсог цохилтоор оруулсан уг гоол Монголын шигшээ багт тэргүүлэл олгоод зогсохгүй, хожил авах итгэл найдвар өгсөн юм.

Эхний хагаст 1:0-ээр давамгайлсан Монголын шигшээ баг шийдвэрлэх үед тэргүүллээ баталгаажуулж, Брунейн Даруссаламын багийг 2:0-ээр буулган авлаа.

Үндэсний шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байгаа Н.Наранболд тооны харьцааг 2-0 болгож, үзэгчдээ дахин нэг баярлуулав. Хариу тоглолт зургадугаар сарын 11-нд Бруней Даруссалам улсын Боромей аралд байрлах Султаны нэрэмжит цэнгэлдэхэд болно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.214.18) 2019 оны 06 сарын 06

Та зээл авах шаардлагатай, гэхдээ танаас асууж буй банк, санхүүгийн байгууллагаас татгалздаг таны сарын орлого, хэт их хүүгийн түвшинд тохиромжгүй нөхцөл байдал. Та зээл авахыг хүсч байна   Таны хэрэгцээг дэмжих. Ямар ч асуудал байхгүй. Санхүүгийн ямар ч нөхцөл байдалд би танд зээл олгож байна Зээл, Худалдааны зээл, Олон улсын зээл, Хувийн зээл, Онцгой Зээл, Боловсролын Зээл зэрэг олон компаниудад зээл олгодог. Чи үнэхээр хэрэгтэй байна Холбогдох Имэйл: matildalecoustre@gmail.com whatsapp:0022 995 414 913

0  |  0
Top