Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн 90 насны ой энэ онд тохиож, их найрагчийн төрсөн бууц Алдархаан сумын нутаг “Ар амны тасархай”-д түүний мэндэлсний 90 жилийн ойн үйл ажиллагааг ёслол төгөлдөр нээсэн юм. Ийнхүү ойн хүрээнд “Очирваанийн их эгшиглэн” яруу найргийн наадмын нэгдүгээр шатанд шалгарсан 36 найрагч Завхан нутгийг зорьсон.
Энэ наадамд эхний 10 байрт шалгарсан найрагч Завхан нутгаас төрсөн хутагтуудын шагналыг хүртэх учиртай. Тиймээс шилдэгт шалгарсан 36 найрагч өнөөдөр /2019.06.06/ шүлгэн хүлгээ уралдуулж, О.Цэнд-Аюуш, Л.Хасар, Б.Энхжаргал, М.Баттөмөр, Б.Сарантуяа, М.Амархүү, Г.Ишхүү, Ч.Алтантүлхүүр, А.Мягмаржав, ӨМӨЗО-ны яруу найрагч Д.Бүргэд нарын 10 найрагч тодорчээ.
Сэтгэгдэл ( 6 )
Ха ха ха
Ха ха ха
Өчигдөр ч гэх шиг дөнгөж түрүүхэн л дууслаа ш дээ
Мөнгө бодож шүлэг бичдэгээ болих хэрэгтэй.
Ийм ч хүмүүс шалгарах гэж дээ