ФОТО МЭДЭЭ: Н.Цэдэнбал 2022 оны ДАШТ-ий АНХНЫ гоолын эзэн боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 07

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг 2022 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/, 2023 оны ААШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөөх эхний тоглолтоо өчигдөр /2019.06.06/ Брунейн багтай хийлээ.

МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтод 2:0 харьцаагаар Монголын шигшээ баг хожсон юм. Тоглолтын эхний гоолыг 11’ минутад багийн ахлагч, зүүн жигүүрийн хамгаалагч 23 дугаартай Н.Цэдэнбал чөлөөт цохилтоос хийсэн бөгөөд тоглолтыг нийт 1600 гаруй хөгжөөн дэмжигчид үзэж сонирхов.

Хамгийн сонирхолтой нь,  Монголын шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбалын гоол 2022 оны ДАШТ-ны АНХНЫ ГООЛ болсон явдал. Энэ тухай ФИФА /Олон улсын хөлбөмбөгийн холбоо/-гийн албан ёсны жиргээнд онцолж, "2022 оны ДАШТ-ий анхны гоол орлоо. Монголын шигшээ багийн ахлагч Норжмоогийн Цэдэнбалийн чөлөөт цохилт Брунэйн хаалганы зүүн дээд буланд орж, үзэгчдээ баярлууллаа" гэжээ.

Монгол, Брунейн багийн хариу тоглолт зургадугаар сарын 11-нд Бруней Даруссалам улсын Боромей аралд байрлах Султаны нэрэмжит цэнгэлдэхэд болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top