Монгол дахь “Монгол-Данийн нийгэмлэг”, Дани улс дахь “Дани-Монголын нийгэмлэг”, “BNGE“ продакшн, “Олон улсын урлаг, Боловсролын хөгжлийн академи” хамтран Дани улсын хааны балетын тэргүүн гоцлооч бүжигчдийг Монголдоо урьжээ.
Тус театрын балетчид АНУ, Канад, Франц, Румын, Испани зэрэг орны алдартай театруудын тайзыг чимдэг, дэлхийн балетын шилдгүүд юм. “Данийн хааны балетын тэргүүн гоцлоочид Улаанбаатарт“ тоглолтыг “Хааны балет”-ын 33 дахь уран сайхны удирдагч ноён Николас Хюббег удирдана. Тус тоглолтоор дэлхийн тэргүүн балетчдын зуун зуун дамжсан нийгмийн тусгал, үе үеийн үзэгчдийн сэтгэл зүрхийг догдлуулж ирсэн сонгодог бүтээлүүдийн дээжийг монгол үзэгчдэд толилуулах ховорхон боломж тохиож байна. “Данийн хааны балет”-ын тэргүүн гоцлооч бүжигчид зургадугаар сарын 29-нд ганцхан удаа “Corporate Convention Centre”-т 18:00 цагаас тоглох аж.
“Данийн хааны балет“ нь 1748 онд байгуулагдсан, балетын урлагийн анхдагчдын нэгд тооцогддог. Тус театрын балетчид АНУ, Канад, Франц, Румын, Испани зэрэг орны алдартай театруудын тайзыг чимдэг, дэлхийн балетын шилдгүүд юм.
Сэтгэгдэл ( 0 )